MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Уулзалт » “УБТЗ” ХНН-ийг үр ашигтай, орчин үеийн компани болгох чиглэлд илүү эрчимтэй ажиллахаар болов

    “УБТЗ” ХНН-ийг үр ашигтай, орчин үеийн компани болгох чиглэлд илүү эрчимтэй ажиллахаар болов

    Уулзалт 2016-10-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн Олег Белозёровыг хүлээн авч уулзлаа. Уулзалт халуун дулаан уур амьсгалд болж өнгөрөв. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үр ашигтай ажиллуулахад хоёр тал урд өмнөхөөсөө илүү санаачилгатай ажиллах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай, тийм бололцоо байгааг онцоллоо.

    Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтарсан томоохон төслүүд бий. Тэдгээр төслүүдэд оролцох, тэндээс ажил олох боломж бололцоо “УБТЗ” ХНН-т хамгийн их бий. Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг 100 сая тоннд хүргэхээр зорьж байгаа тухай яригдсан. Энэхүү зорилтыг ажил хэрэг болгох зорилгоор эхний ээлжинд хамгийн багадаа арван сая тонныг л УБТЗ-аар тээвэрлэхэд манай хоёр улсын хамтарсан төмөр зам ашигтай ажиллах боломжтой, үүний төлөө манай Засгийн газар идэвхтэй ажиллаж, бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэлээ.

    Олег Белозёров, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломж байгаа гэдэгт Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газрын өргөн барьсан төслийн дагуу УИХ-аас “УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд импортолдог дизель түлшинд ногдуулсан онцгой албан татварыг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс тэглэх болсонд талархаж буйгаа хэлээд, энэ татварыг заавал он гарахыг хүлээхгүйгээр 2016 ондоо багтааж тэглүүлэх саналтай байгаагаа уламжлав.

    Түүнчлэн “Оросын төмөр замууд” НХН нь ачаа тээвэрлэлтэд Транссибирийн болон Казахстаны чиглэлийн хоёр коридорыг гол төлөв ашиглаж байгаа. “УБТЗ” ХНН-ийн шугамыг одоогоор ашиглаж чадахгүй байгаа нь буруу боловч цаашид энэхүү коридорыг ашиглах нь зүйтэй байгааг мэдэгдэв.

    Дизель түлшинд ногдуулсан Онцгой албан татварын хуулийг анх батлахдаа ч, сая хүчингүй болгохдоо ч Монгол Улсад мөрдөгддөг хууль, дүрмийн хүрээнд шийдсэн, манай улс аливаа татварын хуулийн өөрчлөлтийг дараа оны санхүүгийн жилийн эхний өдрөөс мөрдөж эхэлдэг хуультайг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.

    Уулзалтын төгсгөлд “УБТЗ” ХНН-ийг одоогийн Хувь нийлүүлсэн нийгэмлэг хэлбэрээр нь хадгалаад явах уу, эсвэл зах зээлийн нийгмийн онцлог, эдийн засгийн орчин нөхцөлдөө тохируулан компанийн засаглалын хэлбэрээр шинэ төвшинд гаргаж хөгжүүлэх үү гэдэг дээр хоёр тал шийдвэр гаргах цаг болсон. “УБТЗ” ХНН-ийг үүсгэн байгуулах тухай 1949 оны гэрээг өөрчлөх замаар УБТЗ орчин үеийн шаардлагад нийцэж, бие даан хөгжих, олон улсад одоо байгаагаасаа илүү нээлттэй болох, тээврийн хэмжээ нэмэгдэх боломжийг нээж өгөх ёстой. Үүний төлөө хоёр талаасаа бодитой алхам хийх хэрэгтэйг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Уулзалт
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

    2025-12-13 18:29:00

    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа

    2025-12-12 16:36:00

    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

    2025-12-12 14:38:00

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    2025-12-11 07:51:00

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    2025-12-10 13:27:00

    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо

    2025-12-09 18:40:00

    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

    2025-12-09 14:03:00

    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА

    2025-12-09 11:20:00

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!