MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ИБУИНВУ-аас Монголд суугаа Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолдыг хүлээн авч уулзлаа

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ИБУИНВУ-аас Монголд суугаа Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолдыг хүлээн авч уулзлаа

    Мэдээ 2016-08-12
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     БОАЖ-ын сайд Д.Оюунхорол  ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолдтой уулзаж, хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарын  харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

    Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолд БОАЖ-ын сайдаар дахин томилогдсон Д.Оюунхоролд баяр хүргэж, амжилт хүслээ. ИБУИНВУ, БОАЖЯ 2003 оноос хамтран ажиллаж,  олон төсөл, хөтөлбөрийг  үр дүнтэй хэрэгжүүлсэн. Эднээс Монголын бэлчээрийн менежмэнтийн холбооноос хэрэгжүүлж буй  “Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт” төслийг үр дүнтэй хэрэгжиж буй тухай Элчин сайд онцоллоо. Уг төсөл тус улсын Лейстирийн их сургууль ба Монголын Бэлчээрийн менежмэнтийн холбооноос хамтран хэрэгжүүлсэн судалгааны үр дүнд хэрэгжиж байна.  ИБУИНВУ-ын Дарвины санаачлагын дэмжлэгтэй   Монгол орны байгаль хамгаалалд шинэ хандлага нутагшуулах зорилгоор хэрэгжүүлж буй төслийн эхний үе шат 2015-2019 онд хэрэгжих ба малчдын хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилт “Нүүрс хүчил” нэмэх санхүүжилтийн зээлжих хэлбэрээр явах тухай хатагтай Элчин сайд тайлбарлалаа. Төсөл хэрэгжсэнээр бэлчээрийн менежмэнт сайжирч, нүүрс хүчлийн хийн хуримтлалыг нэмэгдүүлж, экосистемийн үйлчилгээг сайжруулах ажээ. Улмаар биологийн олон төрлийг хамгаалах, малчдын амьжиргааг сайжруулахад хувь нэмрээ оруулж эхэлсэн байна. Төслийн хүрээнд бэлчээрийн уламжлалт нүүдэл, сэлгээг батлагдсан менежмэнтээр хэрэгжүүлснээр бэлчээрийн талхагдлыг бууруулах зорилт тавьжээ. Мөн малчид хамтын хүчээр нутаг орныхоо байгаль орчин, биологийн олон төрлийг хамгаалах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээ хамтран борлуулах зэрэг ажлыг хийж үр дүнд хүрч байна.

    Төслийн хүрээнд 100 гаруй малчин айл өрхтэй хамтран нийтдээ 77 000 га бэлчээрийн газрын  менежмэнтийг сайжруулснаар 100 000 тонн нүүрс хүчлийн хий хуримтлуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн эко системийн үйлчилгээний төлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий План Виво стандартын хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжинэ. Хатагтай Элчин сайд “Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт төсөл”-өөс сертификат худалдан авахыг Монголын бизнесмэнүүдэд уриалж байгаагаа мөн дуулгалаа.  Ингэснээр  хүлэмжийн хийг бууруулах, малчдын амьдралыг тэтгэх үйлсэд хувь нэмрээ оруулах ажээ. Мөн БОАЖ-ын сайдыг уг төслийг дэмжиж ажиллахыг хүслээ.

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Бэлчээрийн менежмэнтийн холбооноос хэрэгжүүлж буй уг төсөл судалгаа сайтай, үр дүнтэй хэрэгжиж буйд  талархаж,  төслийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн тус улсын  хууль бус ан агнууртай тэмцэх ажлыг сайшааж, БОАЖЯ-наас Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулах байгуулахаар ажиллаж,   Зэрлэг амьтдын хууль бус худалдааг бууруулах Лондонгийн тунхаглалд нэгдэх асуудлыг судалж байгаа гэдгээ  хэлэв.  

    БОАЖЯ жил бүр Лондонд болдог олон улсын аялал жуулчлалын WTM үзэсгэлэнд тур компаниудаа хамруулан оролцдог. Ирэх 11 дүгээр сард болох үзэсгэлэнд оролцож, олон улсын аялал жуулчлалын туршлагаас суралцах хүсэлтэйгээ мөн илэрхийлэв. Монголын эдийн засгийг солонгоруулахад аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, энэ талаар ИБУИНВУ-тай хамтран ажиллах шаардлагатайг сайд Д.Оюунхорол тэмдэглэлээ. 2016 оны эхний долоон сарын статистик дүнгээр тус улсаас 3250 жуулчин Монголд иржээ. Энэ тоог хоёр тал туйлын хангалтгүй тоо хэмээн үзэж, хамтран ажиллах боломжийг судлахаар тохиров.Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолдын хэлснээр, Европоос Монголд ирэх шууд нислэгийн асуудал бэрхшээлтэй. Тиймээс визийг хөнгөвчлөхөд анхаарахыг хүслээ.БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хариуд нь визний асуудлыг хөнгөвчлөх,  е-виза нэвтрүүлэх зэрэг асуудлыг судалж, хөөцөлдөж байгаа гэв.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв

    2026-04-30 18:59:00

    Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

    2026-04-30 18:43:00

    Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна

    2026-04-30 16:38:00

    Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

    2026-04-30 15:47:00

    Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав

    2026-04-29 18:31:00

    Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

    2026-04-29 17:57:00

    Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ

    2026-04-29 17:10:00

    Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    2026-04-29 14:59:00

    Шинэ мэдээ

    Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв
    2026-04-30 18:59:00
    Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
    2026-04-30 18:43:00
    Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
    2026-04-30 16:38:00
    Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ
    2026-04-30 15:47:00
    Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
    2026-04-29 18:31:00
    Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов
    2026-04-29 17:57:00
    Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ
    2026-04-29 17:10:00
    Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    2026-04-29 14:59:00
    “Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
    2026-04-28 16:46:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!