MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Америкийн ард түмэн Монголчуудыг халдварт бус өвчнөөс сэргийлэх чадавхитай болоход тусаллаа

    Америкийн ард түмэн Монголчуудыг халдварт бус өвчнөөс сэргийлэх чадавхитай болоход тусаллаа

    2013-05-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Америкийн ард түмний 39,1 сая долларыг хэрхэн зарцуулж, ямар үр дүнд хүрсэн, Монгол улсын эрүүл мэндийн салбарт шинэ технологи, түүнийг дагасан шинэ тогтолцоо нэвтрүүлж, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв зан үйлийг хэвшүүлэх талаар ямар үйл ажиллагаа хэрэгжүүлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн хэвлэлийн бага хурал 2013 оны 5 дугаар сарын 27-нд ГХЯ-ны хурлын танхимд болов.

    Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн дэд сайд Д-р Ж.Амарсанаа, АНУ-ын Элчин сайд хатагтай Пипер Анне Винд Кэмпелл, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн суурин төлөөлөгч ноён Роберт Рийд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын суурин төлөөлөгч Д-р Су Нюунт-У, Финландын Эрүүл мэнд, Нийгмийн Хамгааллын Үндэсний Хүрээлэнгийн ерөнхий захирал Проф. Пекка Пуска, ХБНГУ-ын ЭПОС Эрүүл мэндийн Менежмент зөвлөх байгууллагын захирал Д-р Роберт Гартнер зэрэг албаны хүмүүс, төслийн хэрэгжилтэнд хамтран ажилласан байгууллагуудын төлөөлөл оролцов.

    Хэвлэлийн бага хуралд Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирал Д-р А. Мөнхтайван "ММСС-гийн Эрүүл Мэнд төсөл: үр дүн, зонхилон тохиолдох халдварт бус өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааг зохион байгуулсан нь" сэдвээр илтгэл тавив.

    Монгол улсад халдварт бус өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах замаар өвчлөл, нас баралтыг бууруулахад шаардлагатай орчин үеийн бүтэц, чадавхийг бий болгох зорилготой хэрэгжсэн энэхүү төсөл нь ард иргэдийн буруу зан үйлийг өөрчилж, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрт илрүүлэг үзлэгийн тогтолцоог бэхжүүлэх зэрэг үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлснээр халдварт бус өвчнөөс хүн амыг сэргийлж, улмаар зуурдаар нас барах тохиолдлыг бууруулах боломжтой болохыг нотолсон юм.

    Халдварт бус өвчин (ХБӨ) гэдгийг энгийнээр “халддаггүй, хамгаалж сэргийлж болдог” хэмээн тайлбарлаж болно. Гэтэл хамгаалж, сэргийлж болдог эдгээр өвчин эмгэгээс болж монгол хүмүүс ид залуудаа буюу 35-55 насандаа хөдөлмөрийн чадвараа алдаж, нас барсаар байна. Насанд хүрэгсдийн нас баралтын 86% нь ХБӨОГ-ийн шалтгаантай. Энэ нь эх, нярайн эндэгдэл, бүх халдварт өвчин, тураал, хоол тэжээлийн дутагдал гэх мэт бусад шалтгаанаар нас барсан хүмүүсийн нийт дүнгээс 16 дахин их юм.

    Монголчуудын 10 хүний 9 нь дор хаяж нэг эрсдэлт зан үйлтэй байна. Өөрөөр хэлбэл, Монголчуудын ихэнх нь буруу хооллодог, архи, тамхи хэрэглэдэг гэх мэт хорт зуршилтай, эсвэл хөдөлгөөний дутагдалд орсон гэсэн үг. ХБӨ-ний 2 эрсдэлт зан үйлтэй болоод ирэнгүүт өвчлөх эрсдэлтэй болно. Судалгаанд хамрагдсан 3 хүний 2 нь ийм эрсдэлтэй. Харин 5 хүний 1 нь ХБӨ-нөөр өвчлөх өндөр эрсдэлтэй. 45-64 насны 2 эрэгтэй тутмын нэг нь, 3 эмэгтэй тутмын нэг нь ХБӨ-өөр өвчлөх өндөр эрсдэлтэй байна гэсэн судалгаа хийгджээ.

    Дээр нь осол гэмтлээс үүдэлтэй нас баралтууд байна. Уг нь бол урьдчилан сэргээлж, арга хэмжээ авч болно. Осол гэмтлээр нас барагсдын гуравны нэг нь 15-49 насандаа буюу ид хөдөлмөрлөх үедээ нас барж байна. Эрэгтэйчүүд осол гэмтэлд өртсөн хувь эмэгтэйчүүдээс хавьгүй илүү. Зөвхөн 2006 онд л зам тээврийн ослын 72%-ийг, нас баралтын 65%-ийг явган зорчигчид эзэлсэн тоо гарчээ.

    ММСС-ийн Эрүүл мэндийн төсөл нь умайн хүзүүний хорт хавдар, цусны даралт ихсэх өвчин, хөхний хорт хавдар, чихрийн шижин өвчний өвчлөл, зам тээврийн осол гэмтлийг буруулах зорилгоор;

    1-рт, ХБӨОГ-ийн талаарх хүмүүсийн ойлголт, мэдлэгв дадал, хандлагыг нэмэгдүүлэх,
    2-рт, Хүмүүсийг олж авсан мэдлэгтээ үндэслэн эрүүл мэндээ хамгаалдаг, хайрладаг, анхаарал тавьдаг болгох,
    3-рт, Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулах чиглэлээр Монгол орон даяар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа билээ.

    Өнөөдрийн энэ хэвлэлийн бага хурлаар Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл ЭМЯ-тай хамтран 2013 оны 5-р сарын 28-29 өдрүүдэд Улаанбатар хотноо зохион байгуулж буй “Зонхилон тохиолдох халдварт бус өвчин, осол гэмтлийн урьдчилан сэргийлэлт ба хяналт” сэдэвт олон улсын хоёрдугаар хурлын талаар мэдээлэл хийв.

    Энэхүү хуралд 15 орны 300 гаруй зочид төлөөлөлөгчид оролцож, Монгол улсын хэмжээнд хийсэн судалгаа, төслийн хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, түүний цаашдын тогтвортой байдлыг хангах асуудал, бусад улс орнуудын туршлага, сургамжийг хэлэлцэх болно. Хуралд бодлого боловсруулагчид, үндэсний болон олон улсын зөвлөхүүд, эрдэмтэд, мэргэжилтэнүүд болон оролцогч талуудын төлөөлөл оролцоно. Хурлын нээлт 2013 оны 5-р сарын 28 өдөр 9.00 цагт “Сүнжин Гранд” зочид буудлын хурлын танхимд болно. Хуралд Эрүүл Мэндийн дэд сайд Д-р Ж.Амарсанаа, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн суурин төлөөлөгч ноён Роберт Рийд, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ноён Б.Батбаатар, Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын суурин төлөөлөгч Д-р Су Нюунт-У, Финландын Эрүүл мэнд Нийгмийн Хамгааллын Үндэсний Хүрээлэнгийн Ерөнхий захирал Проф. Пекка Пуска, ХБНГУ-ын ЭПОС-Эрүүл мэндийн Менежмент зөвлөх байгууллагын захирал Д-р Роберт Гартнер, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирал Д-р А. Мөнхтайван нар оролцоно.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!