2016.08.04
МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газар ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй хамтран ДЭМБ-ын санхүүжилтээр Хилийн 26 боомтод ажиллаж байгаа нийт 21 ариутгагч нарыг оролцуулсан нэгэн сургалтыг энэ сарын 01-ний өдөр зохион байгуулсан юм.
Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн мэргэшүүлэх сургалтаар хилийн боомтуудад хийж буй ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааны талаар онолын болон дадлагын хичээлийг мэргэжлийн байгууллагын багш нар болон чиглэл хариуцсан улсын ахлах байцаагч нар зааж, МХЕГ, ДЭМБ, ХӨСҮТ-ийн хамтарсан мэргэшлийн гэрчилгээг /сертификат/ өнөөдөр гардууллаа гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.