MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Холбогдох албаныхан үерт автсан газруудын нөхцөл байдалтай танилцлаа

    Холбогдох албаныхан үерт автсан газруудын нөхцөл байдалтай танилцлаа

    Мэдээ 2016-07-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Энэ сарын  28-ны  орой нийслэлийн зарим дүүрэгт богино хугацаанд орсон  хүчтэй аадар  борооны улмаас үерт автсан  газруудын  нөхцөл байдалтай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Онцгой комиссын гишүүн  Д.Оюунхорол, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, нийслэлийн Засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нар танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.  Эхний ээлжинд  усанд хамгийн их автсан Баянзүрх дүүргийн III  хороо буюу “Чингис” зочид буудлын зүүн талын автозам орчимд очиж, нөхцөл байдлыг нүдээр харж, үнэлээд ирлээ. Тухайн орчинд ус зайлуулах шугам сүлжээ хэвийн ажиллаж байсан ч  орон сууцны подвальд үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс аюулд өртжээ.  

    Биднийг очиход тухайн орчинд үйл ажиллагаа явуулж байсан иргэд усаа шавхаж,  тавилга, эд хогшлуудаа гарган хатааж байлаа. Өчигдөр орсон бороо  Баянзүрх дүүргийг бүхэлд нь болон Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсгийг хамран орсон. Албаныхны мэдээлснээр “Чингис” зочид буудал орчмын 300 метр, Бөхийн өргөөний  хороолол дундахь 250  орчим, Нарны гүүрний 150 метр орчим замд болон  “Буян” компанийн замд маш их ус тогтож, иргэдийн автомашин усанд  живж хөвөн,  зарим тохиолдолд  машин дотор  зорчиж явсан иргэдийн амь насанд аюул учрах хэмжээнд хүрчээ.  

    Иймээс нийслэлийн Онцгой байдал болон нийслэлийн Захирагчийн ажлын албаны хамт олон шуурхай  арга хэмжээ авч, өнгөрсөн шөнө идэвхтэй ажилласнаар тодорхой цэгүүдэд тогтсон усыг соруулж, зайлуулан, бөглөрсөн нүх, сүвүүдийг онгойлгосон байна.  Үерийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад  хотын ус  зайлуулах төхөөрөмжүүдийн хүчин чадал муудсан нь харагдаж байгааг албаныхан хэлж байлаа. Гэхдээ тодорхой цэгүүдэд байрлуулсан ус  зайлуулах шугамууд хэвийн хэмжээнд ажилласан гэдгийг хэлж байв.  Хамгийн  гол нь цаг агаарын  аюулт үзэгдлийн улмаас их хэмжээний ус маш богино хугацаанд буусан учраас  тодорхой цэгүүд үерт автжээ. Түүнчлэн  орон сууцны нойлын давхар руу  их хэмжээний ус орж,  иргэд болон аж ахуйн нэгжийн эд хогшил үерт автсан байдалтай байсан юм.  Энэ нь иргэд дур мэдэн орон сууцны нойл давхарт байрлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа болон бэлтгэлгүй байдалтай холбоотой гэдгийг хэлж байлаа.  Цаашид хэт халалтын дараа их хэмжээний аадар бороо орж болзошгүй байгаа учраас  аюулт үзэгдэл болоход ямар арга хэмжээ авах талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.  

    Нийслэлийн автозамын ус зайлуулах шугамын  бэлэн болсон зураг төслийг  санхүүжүүлж, барьж байгуулах асуудлыг эхлүүлэх хэрэгтэй гэдэгт албаныхан санал нэгдсэн. Түүнчлэн шинээр автозам барьсан тохиолдолд заавал ус зайлуулах шугамтай байлгах, хуучин замуудад  ч нэмж байрлуулах,  ус соруулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нэмж авахаар боллоо.  Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “40 орчим минут үргэлжилсэн хүчтэй аадар бороо нийслэлчүүдийг үерт бэлэн байхыг анхааруулсан сануулга боллоо. Тиймээс цаашдаа ус зайлуулах хоолой байрлуулах шаардлагатай газруудад шугамаа өргөтгөх ажлыг хийх хэрэгтэй. Өнөөдрийнх шиг нөхцөл байдал цаашид үүсч магадгүй учраас ус зайлуулах шугамыг нэмж байрлуулах буюу өргөтгөхөд төсөв хөрөнгийг нь яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Мөн барилгын нойл давхрууд үерт илүү өртөж байгаа учраас  энд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж  ахуйн нэгжүүдэд анхааруулга, сонор  сэрэмжийг өгөх шаардлагатай” гэсэн юм.


    Мөн  Дарь-Эх орчимд үерийн далан, суваг шуудууны ойролцоо буусан олон айл байгаа учраас үерийн далан барьж өгөх эсвэл нүүлгэн шилжүүлэх талаар нийслэлийн удирдлагуудыг арга хэмжээ авч өгөхийг хүслээ. Борооны ус зайлуулах шугамыг өргөсгөх тал дээр нэн яаралтай арга хэмжээ авах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна гэдгээ ч хэллээ.  Харин  ОБЕГ-ын дарга Т.Бадралын хэлснээр өчигдөр байгалийн гамшиг биш  аюулт үзэгдэл  болжээ. Эхний ээлжинд үер болсон газруудад цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх юм байна.  Үүнд шаардах бодисыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргах аж.  Ирэх даваа гаригт нийслэлийн Онцгой комиссыг хуралдуулж,  холбогдох арга хэмжээг нэмж авахаар боллоо.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    2025-07-03 16:23:00

    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ

    2025-07-03 15:38:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана

    2025-07-03 15:27:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

    2025-07-03 12:04:00

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2025-07-02 18:59:00

    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

    2025-07-02 18:24:00

    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

    2025-07-02 16:14:00

    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа

    2025-07-02 14:22:00

    Шинэ мэдээ

    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!