MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Яамдын мэдээ » ӨМНӨД СУДАНЫГ ЗОРИХ ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

    ӨМНӨД СУДАНЫГ ЗОРИХ ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

    Яамдын мэдээ 2016-07-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монголын дайчид даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй хамтран энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын Зэвсэгт хүчний VI ээлжийн бие бүрэлдэхүүн Монгол цэргийн оройн дээд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд болон ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ, ХСИС-ийн удирдлага, дайчдын маань ар гэрийн төлөөлөл оролцсон юм. НҮБ-ын "UNMISS" ажиллагаанд оролцож буй НҮБ-ын цэргийн багийн бие бүрэлдэхүүн тус улсын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, ард түмний амгалан тайван байдлыг сахин хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулдаг үндсэн чиг үүрэгтэй. 

    БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн оролцож, нийтдээ 5 ээлжинд 4250 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна. Яг одоо гэхэд Монголын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн мотобуудлагын батальоны хурандаа Б.Баатар захирагчтай 850 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Тэгвэл тэдний халааг авч үүрэг гүйцэтгэх Монголын Зэвсэгт хүчний 6 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны 850 цэргийн алба хаагч ажиллагааны орон газрыг зорихоор өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн нь энэ. Манай энхийг сахиулагчид үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна хүмүүнлэгийн үйлст оролцож, бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцдогийг нутгийн ард түмэн бахархан ярьдаг юм. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй утсаар ярихад мөн л манай энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэл сайн байгааг онцлоод, энхийг сахиулагчдыг цагт нь ээлж солиулах талаар ярьсан ёсоор болж VI Мотобуудлагын батальон бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зориход ийн бэлэн болжээ.

    ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулахын зэрэгцээ Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байна. Газар зүй, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай манай цэргийн алба хаагчид нэгдмэл санаа зорилготой, чанд сахилга баттай, тууштай үйл ажиллагаагаараа тавигдсан үүргийг амжилттай биелүүлж байгааг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон одоо үүрэг гүйцэтгэж буй цэрэг дайчдын мэргэжлийн ур чадвараас тодорхой харж болно" хэмээн онцлов. Харин УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ "Манай дайчид эх орныхоо захиас даалгаврыг өвөрлөн харь оронд хөлгийн жолоо залахын өмнө Монгол цэргийн оройн дээд сүлд Зэвсэгт хүчний Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, эр цэргийн хийморь золбоогоо сэргээж, зам мөрөө тэгшитгэдэг сайхан уламжлалын дагуу жигдрэн жагсаад байна. Цагийн байдлын нөхцөл хүндэвтэр байгаа ч нэгдсэн удирдлага зохион байгуулалттай, нэгдмэл санаа зорилготой үйл ажиллагаагаараа манай энхийг сахиулагчид хэдийнээ тус оронд Монголын Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж, баттай байр сууриа эзлэн энэхүү ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа нь бусад орнуудын цэргийн алба хаагчдад мэргэжил, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал болсоор байна" хэмээн бахархаж буйгаа илэрхийлсэн юм.

    Яамдын мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Лаос Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

    2025-08-21 20:50:00

    Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ

    2025-08-20 18:20:00

    Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ

    2025-08-20 14:30:00

    Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой

    2025-08-19 17:12:00

    Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож нэмнэ

    2025-08-19 12:58:00

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярив

    2025-08-19 10:51:00

    2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө

    2025-08-18 16:24:00

    “Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө 

    2025-08-16 14:02:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Лаос Улсын Гадаад хэргийн сайд бараалхав
    2025-08-21 20:50:00
    Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
    2025-08-20 18:20:00
    Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ
    2025-08-20 14:30:00
    Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
    2025-08-19 17:12:00
    Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож нэмнэ
    2025-08-19 12:58:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярив
    2025-08-19 10:51:00
    2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө
    2025-08-18 16:24:00
    “Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө 
    2025-08-16 14:02:00
    Орон сууцны санхүүжилтийн банк байгуулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай санал солилцлоо
    2025-08-15 17:28:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!