MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн шинэчлэл” улсын зөвлөгөөн боллоо

    “Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн шинэчлэл” улсын зөвлөгөөн боллоо

    2013-05-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Эрүүл мэндийн яам, Монголын сумын эмч, мэргэжилтний холбоо хамтран “Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн шинэчлэл” улсын зөвлөгөөнийг 5 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Сүнжин гранд зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

    Уг зөвлөгөөний нээлтэд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Су Нюнт-У нар оролцож үг хэлэв.

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөгөөнд оролцогчдод Шинэчлэлийн Засгийн газраас эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлого чиглэл, эхлүүлсэн ажлаас танилцууллаа. Тэрбээр бугшмал олон асуудалтай энэ салбарын шат бүрт шинэчлэл хийх хэрэгтэй ч төсөв хөрөнгийн хүрэлцээнээс хамааран ээлж дараатай хийнэ. Төсвийн хөрөнгөөр хийх ажлуудаас гадна Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн 30 тэрбумыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар хуваарилсан, түүнчлэн аймгийн төвүүдэд битүү зах барихад 10 тэрбумыг төсөвлөсөн нь ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад оруулж буй шууд бус хөрөнгө оруулалт гэдгийг хэллээ.

    Эрүүл мэндийн сайд Н.Удвал уулзалтыг нээж хэлсэн үгэндээ иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хамгийн чухал нэгж бол Сумын эрүүл мэндийн төв гэдгийг онцлон хэлэв. Тэрбээр эрүүл мэндийн салбарын маш олон бодлогын баримт бичгүүд хэрэглэгчдэд үр дүнгээ өгч байгаагийн нэг нь бол Сумын эрүүл мэндийн төвийн стратегийг хөгжүүлэх асуудал. Бид өрхийн ЭМТ-ийг хөгжүүлэх, үйл ажиллагааны чиглэл стратегийг Өрхийн эмч нарын чуулга уулзалтаар хэлэлцэж баталсан, энэхүү уулзалтаар ч мөн адил Сумын эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хүртээмж, чанар, тулгамдсан асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцон зөвлөмж гаргаж, хөгжлийн шинэчлэлийн стратеги, бодлогыг хэлэлцэх болно гэв.

    Эхний өдрийн зөвлөгөөнийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л. Жамбалжав нар удирдан явуулсан бөгөөд “Анхан шатны тусламж, үйлчилгээний дэлхий нийтийн чиг хандлага” сэдвээр Азийн хөгжлийн банкны “ЭМСХХ-3” төслийн удирдагч Б.Булганчимэг, “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал нар илтгэл тавилаа.

    Үүний дараа ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар зарим сумдын Эрүүл мэндийн төвийн тэргүүний эмч мэргэжилтнүүдэд шагнал гардуулсан юм. Үдээс хойшхи зөвлөгөөнөөр ЭМШУИС-ийн дэд захирал Д.Амарсайхан “Ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх, сургалтын өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр, Монголын сумын эмч мэргэжилтний холбооны тэргүүн Ц.Ганхүү “Сумын эрүүл мэндийн төвийн хөгжилд төрийн бус байгууллагын үүрэг оролцоо” сэдвээр, Сүхбаатар аймгийн ЗДТГ–ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн М.Дэлхийцэцэг “Сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд нутгийн захиргааны байгууллагын оролцоог сайжруулах нь” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

    Тус зөвлөгөөнд 21 аймгийн 330 сум, тосгоны Эрүүл мэндийн төв, Сум дундын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл болох 400 орчим хүн оролцлоо.

    Зөвлөгөөнөөр Сумын эрүүл мэндийн төвийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга зам, хөгжлийн шинэчлэлийн стратегийг тодорхойлох бөгөөд сумын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартыг хэлэлцэнэ. Түүнчлэн Сумын эмнэлгийн тусламж, үйлчилгээний багцыг тодорхойлж, Сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд нутгийн захиргааны байгууллагын оролцоог сайжруулахад чиглэгдэж байгаа аж.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
    2026-03-12 13:15:00
    Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа
    2026-03-11 16:54:00
    Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов
    2026-03-10 16:14:00
    “Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
    2026-03-09 19:55:00
    Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ
    2026-03-09 17:23:00
    Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна
    2026-03-09 16:15:00
    “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
    2026-03-08 13:53:00
    Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА
    2026-03-07 12:07:00
    Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ
    2026-03-06 15:43:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!