Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар стандартчилал, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэгт “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Баталгаажуулалтын газрын дарга Д.Чимгээд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, ахлах мэргэжилтэн Ж.Өнөрсайханд “Алтан гадас одон” олгохоор шийдвэрлэснийг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр өнөөдөр гардууллаа.