“Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” Европын холбооны төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэстэй хамтран энэ сарын 5,6-ны өдрүүдэд тус аймгийн Мөрөн, Хатгал хотноо стандартчилал, хэмжил зүйн салбарын сургалт, семинарыг зохион байгууллаа.
Уг зөвлөлгөөнд төв, орон нутгийн стандартчилал, хэмжил зүйн байгууллагуудын 140 гаруй ажилтан албан хаагчид оролцов.
Стандартчилал, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн эрх зүйн шинэчлэлийг салбарын хамт олонд сурталчлан таниулж, цаашдын зорилго зорилт, шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцэхэд уг арга хэмжээ чиглэсэн юм.