MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Уулзалт » Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ

    Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ

    Уулзалт 2016-07-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ­Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ харилцан ойлголцсон, найрсаг уур амьсгалд амжилттай боллоо гэж хоёр орны Ерөнхий  сайд онцоллоо. 

    Вьетнамын Коммунист Намын 12 дугаар Их хурал, Үндэсний Ассамблейн чуулган амжилттай хуралдаж, ирэх 5 жилийн зорилт, чиглэлээ амжилттай баталж, хурлын дүнд Вьетнам Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Нгуен Суан Фукт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баяр хүргээд анхны гадаад хүндэт зочин болж, манай улсад айлчилж байгаад баяртай байна гэж хэлэлцээний эхэнд тэмдэглэлээ. Мөн тэрээр хоёр улсын хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хоёр талаас идэвхи, хүчин чармайлт гаргаж ирсэнд монголын тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг онцлов.

    Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Монгол Улсад зохион байгуулж байгаад баяр хүргэе гээд Монгол Улс даргалж байгаа энэ уулзалт амжилттай болж, олон улсын тавцанд Монгол Улсын эзлэх байр суурь, нэр хүнд дээшилнэ гэж итгэж байна гэлээ. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийхийг урилаа.

    Тус улсын талаас батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны санамж бичгийг үр бүтээлтэй хэрэгжүүлэх, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхижүүлэх, цагаан будаа, хүнсний ногоо, кофе, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс гадна хорио цээрийн стандартыг харилцан тохирч, Монгол Улсаас Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг урагшлуулахаа илэрхийллээ. Түүнчлэн Монголын талтай ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллаж, бизнес, соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж “Богд хааны ордон музей”, “Чойжин ламын сүм”-ийг засварлахад туслах боломжтой гэдгээ мэдэгдсэн юм.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 онд Вьетнам Улс АПЕК-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж буйд баяр хүргээд, тус уулзалтад Монгол Улс зочноор оролцох хүсэлтэй байгааг илэрхийлсэн. Хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хоёр орны хамтын ажиллагаа тодорхой хэмжээнд явагдаж байгаа боловч цаашид эдийн засгийн агуулгаар харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн баяжуулах шаардлагатай байна гэлээ.

    Мөн тэрээр хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагаа тэр дундаа нүүрс, газрын тосны чиглэлээр хамтран ажиллах бололцоотой. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд арьс шир боловсруулах хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулах Вьетнамын Аж үйлдвэрийн яамны саналыг дэмжиж байгаагаа онцлов. Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Монгол Улсаас Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг урагшлуулахад хоёр талын Хөдөө аж ахуйн яам онцгойлон анхаарч, Вьетнамын Ерөнхий сайдын зүгээс биечлэн анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм.

    Вьетнамын Засгийн газар Монголоос оюутан хүлээн авч сургаж байгаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлээд цаашид мэргэжлийн сургалт, үйлдвэрийн чиглэлээр монголын багш нар, ажилчдыг  дадлага, сургалтад хамруулахыг санал болголоо. Түүнчлэн түүх, соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах салбарт хамтран ажиллахад санал нэгтэй байна гэв.

    Монгол, Вьетнамын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ хүрээнд сэтгүүлч, хэвлэлийн ажилтан солилцох, хоёр улсын соёл, уран зохиол, түүхийн бүтээлүүдийг харилцан орчуулах, хэвлэх талаар хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

    Албан ёсны хэлэлцээнд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд Д.Энхбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Уул уурхайн сайд Р.Жигжид, Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Нямаа, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

    Уулзалт
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    2025-06-04 14:14:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

    2025-06-03 14:26:00

    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

    2025-06-02 18:59:00

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

    2025-05-28 14:39:00

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна

    2025-05-23 14:29:00

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

    2025-05-21 12:08:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!