MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Хэлсэн үг » Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ази, Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт”-ыг нээж үг хэллээ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ази, Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт”-ыг нээж үг хэллээ

    Хэлсэн үг 2016-07-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    АСЕМ-ын  дээд түвшний уулзалтын хүрээнд зохиогдож буй “Ази-Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт” эхэллээ. 43 орны 700 гаруй төлөөлөгчид оролцож буй тус уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, үг хэллээ. Тэрээр,

    Хүндэт зочид төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

    Та бүхний энэ өдрийн амгаланг эрье.

    Ази, Европ тивийн бизнесийн салбарын төлөөлөл болсон Та бүхэнтэй Ази-Европын Дээд түвшний уулзалтын 20 жилийн ойн босгон дээр ийнхүү уулзаж байгаадаа туйлын таатай байна. Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувийн зүгээс чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе.

    1996 онд анх санаачлан байгуулсан АСЕМ хэмээх Ази-Европын яриа хэлэлцээний үйл явцыг Монгол Улс дэмжиж, 2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Ази-Европын Дээд түвшний 7 дугаар уулзалтаар Монгол Улс түнш орон болсон билээ. АСЕМ-ын 20 жилийн ойн босгон дээр Улаанбаатар хотноо болох “Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт”-ыг угтан гишүүн орнуудын нийгмийн бүхий л төлөөллийг оролцуулсан нийт 9  дагалдах хурал, түүний дотор “Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт”-ыг амжилттай зохион байгуулж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна.

    Өнөөдрийн чуулга уулзалтад хоёр тивийн томоохон хөрөнгө оруулагчид, бизнесийн байгууллага, хувийн хэвшлийн манлайлагч нар болон олон улсын хөгжлийн байгууллага, банк санхүүгийн байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоод, олон улсын судалгаа, шинжилгээний байгууллагын шийдвэр гаргах түвшний нийт 43 орны 700 гаруй зочид, төлөөлөгчид өөрсдийн байр суурь, санал  бодол, санаачилгыг харилцан хуваалцахаар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье.

    Чуулга уулзалтаар Ази-Европын уялдаа холбоо, жижиг дунд бизнес эрхлэгчдийг олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх боломж, хөрөнгө оруулалт, ногоон хөгжил зэрэг сэдвийг сонгосон нь Ази, Европын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг  өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болно.

    Монгол Улс Ази, Европын хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлд өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж ирсэн.Манай улс Ази, Европын 2 том гүрний дунд оршдог газар зүйн өвөрмөц байршилтай. Энэ нь монголд аливаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн хөрш ОХУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхэд хамгийн дөт зам байх боломжийг бүрдүүлдэг онцлогтой. Эрт дээр үеэсээ худалдаа наймааны дамжин өнгөрөх хамгийн дөт зам байсаар ирсэн нь өдгөө ч тэр хэвээрээ, дамжин өнгөрөх аюулгүй, нээлттэй тунель болсоор байна.Энэ оны 6 дугаар сард МонголУлс, ОХУ, БНХАУ-ынхоорондЭдийнзасгийнкоридорбайгуулаххөтөлбөр байгуулагдлаа. Ингэснээр  түүнд тусгагдсан 32 төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг олон улс, бүс нутгийн банк, санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийхэнтэй хамтран татах замаар  хэрэгжүүлэх болно. 

    Мөн уул уурхайн томоохон ордыг  түшиглэн Зүүн өмнөд Ази, БНХАУ, ОХУ гэсэн томоохон зах зээл рүү чиглэсэн экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Монгол Улс анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох  "Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээрийг Япон Улстай байгуулсан. Энэ оны 6 сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа тус хэлэлцээрийг түшиглэн манай улс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээ, Эдийн засгийн хэлхээ холбоонд бодитоор нэгдэх эрмэлзэлтэй байна. Цаашид манай Засгийн газраас  Монгол Улс бол гадаадын хөрөнгөоруулагчдын итгэлхүлээхчадвартай, хөрөнгөоруулахэрхзүйн таатай орчинтой улс гэдгээ баттатгах чиглэлээр ажиллахаа энэ дашрамд онцлон тэмдэглэе.

    Монгол Улсын хувьд Ази Европ хоёр тивийн эдийн засаг, улстөр, нийгэм соёлын хүрээн дэх хамтын ажиллагааг үр дүнд чиглэсэн, илүү бодитойгоор хөгжүүлэхэд дөхөм үзүүлэх бодлогыг баримталж байна. Энэ хүрээнд АСЕМ-ын түншүүдээс дэвшүүлж буй АСЕМ-ын эдийн засгийн тулгуурыг  бэхжүүлэх, нэн ялангуяа сүүүлийн 13 жил тасалдаад буй АСЕМ-ын Эдийн засгийн сайд нарын уулзалтыг сэргээн явуулах саналыг бүх талаар дэмжин ажиллах болно.

    Эрхэмсэг ноёд хатагтай нараа,

    Төгсгөлд нь,Ази, Европ хэмээх хоёр их тивийг холбох гүүр болж, хоёр тивийн хооронд чөлөөт худалдаа, соёл иргэншлийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн Монгол орны хувьд өнөөдрийн энэхүү бизнес форумыг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

    Евро-Азийнэдийнзасгийнхарилцааудааширчбайгаа энэ үед  өнөөдрийн уулзалтынүеэр бизнесийн дуу хоолой болсон Та бүхэн Ази, Европын эдийнзасгийнхамтын ажиллагааг сайжруулахталаар Дээд түвшний зочидшуудхэлэлцүүлэгхийх, шийдвэргаргаххөрссуурьбүрдэхболомжийг бүрдүүлэхүйц  хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлнэ гэж би найдаж байна. Ази Европ илүү өргөн хүрээнд хамтран ажиллахад өнөөдрийн  уулзалтын үйл ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон  тэмдэглэж байна.

    Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлж, манай сайхан оронд тавтай зочлохыг хүсье.

    Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

    Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

    Хэлсэн үг
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

    2025-05-05 20:19:00

    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-04-30 20:42:00

    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа

    2025-04-30 14:04:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

    2025-04-29 16:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

    2025-04-28 19:33:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!