Стандартчилал, хэмжил зүйн газрын 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурлын үеэр амжилттай ажилласан албан хаагч, ажилчдыг шагнаж урамшууллаа.
“Стандартчилал, хэмжил зүйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр:
•Ц.Батсүх /ШУТИС-ын Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн профессор/
•Ж.Туяацэцэг /ШУТИС-ын Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал/
•Хенк Де Пау /МУ-ын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн багийн ахлагч/
•Б.Ууганбаяр /Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн/
•Х.Отгонбазаррагчаа /ХЗБЭГ-ын мэргэжилтэн/
•П.Баттэнгис /СХЗГ-ын цахилгаанчин/
•Д.Гэрэл /СХЗГ-ын үйлчлэгч/
Стандартчилал, хэмжил зүйн газрын “Хүндэт жуух”-аар:
•Б.Батзул /СХЗГ-ын Тамгын газрын орчуулагч, оффис менежер/
•Б.Эрдэнэхүү /Сорьцын хяналтын газрын үнэт металл хайлагч/
•С.Агьзул /МУ-ын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн нягтлан бодогч/
•А.Пүрэвдаваа /МУ-ын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн оффис менежер/
•Г.Батзаяа /МУ-ын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн орчуулагч/
Мөн энэ өдөр Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол болов. СХЗГ-ын ХЗБЭГ-ын техникч Г.Батзаяа, ХЗБЭГ-ын техникч М.Гантуяа, ХХШБГ-ын техникч Б.Пүрэвтогтох, ХХШБГ-ын техникч Т.Батмэнд нар "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.
Нийт шагнал авсан болон тангараг өргөсөн албан хаагчдадаа баяр хүргэе!