2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хэмжил зүйн лаборатори итгэмжлэлийн техникийн хорооны хурал болов. Хурлаар дараах 4 асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
•ОХУ-ын үйлдвэр худалдааны “Бетар” фирмийн үйлдвэрлэж байгаа СГВ, СХВ, СВМ, СВМТ загварын халуун хүйтэн усны тоолуурын лабораторийг итгэмжилсэн ОХУ-ын Итгэмжлэлийн байгууллага (РОСАККРЕДИТАЦИЯ)-ын итгэмжлэлийн үр дүнг хүлээн зөвшөөрөх;
•Дани Улсын “Камструп” үйлдвэрийн “Мultical” загварын дулааны тоолуурын шалгалт тохируулгын лабораторийг итгэмжилсэн Дани Улсын Итгэмжлэлийн байгууллага (DANAK)-ын үр дүнг хүлээн зөвшөөрөх;
•Завхан, Өвөрхангай аймгийн СХЗХ-ын Хэмжил зүйн лабораторийг хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, баталгаажуулалтын ажил гүйцэтгүүлэхээр давтан итгэмжлэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.
Монгол Улсын Итгэмжлэлийн байгууллага (MNAS) нь Ази номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC)-ын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (MRA)-т нэгдсэн бөгөөд итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрдөг тогтолцоотой. Дээрх байгууллагуудын үр дүнг хүлээн зөвшөөрснөөр хэмжих хэрэгслийн анхдагч баталгаажуулалтын үр дүнг хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэж байна. Ингэснээр худалдааг хөнгөвчлөх, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтад зарцуулах өртөг, цаг хугацааг багасгах, улмаар хэмжих хэрэгслийн зах зээлийн үнийг тогтвортой байлгах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Мөн Орон нутгийн СХЗХ-ийн Хэмжил зүйн лабораторийн чадавхийг нэмэгдүүлэх, улсын шалгагчдын ур чадварыг сайжруулах зорилгоор хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын төрлөөр итгэмжлэх чиглэлийг итгэмжлэлийн байгууллага барьж ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал Завхан аймгийн СХЗХ-ийн Хэмжил зүйн лаборатори хэмжлийн 2 төрлөөр, Өвөрхангай аймгийн СХЗХ-ийн Хэмжил зүйн лаборатори хэмжлийн 3 төрлөөр шалгалт тохируулга гүйцэтгэхээр итгэмжлэгдлээ.
Итгэмжлэлийн газар