Монголын Тагнуулын урлаг өнө эртний түүхтэй билээ өнөөдрийн бидний эрх дураарай оршин буй тусгаар тогтнолыг олж авахын төлөө бүхэл бүтэн 20-р зууны турш амь насаа золиослон тэмцсэн монголчуудын түүх түүн дотроо монголын тагнуулчдын тэмцлийн түүхийг залуу хойч үедээ үнэн мөнөөр нь баримт нотолгоотой үзүүлж ойлгуулах нь бидний тулгамдсан зорилтын нэг болж байна. Учир нь 20-р зууны Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэнд монголын үндэсний тагнуулын байгуулга, тагнуулчдын оруулсан хувь нэмэр, гавъяа зүтгэл, харь хүний жадны дор гүйцэтгэгдсэн завхрал, хэлмэгдүүлэлтийн түүхээр халхлагдан хойч үедээ дурсагдахгүйгээр өнгөрөх ёсгүй билээ.