Стандартчилал, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хурал 2016 оны 6 дугаар сарын 24-нд боллоо. Тус хурлаар хэмжих хэрэгсэл загварын туршилтын 10 асуудал, хэмжил зүйн ажил үйлчилгээний тусгай зөвшөөрлийн 6 асуудлыг хэлэлцэж баталлаа.
Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал:
•Улаанбаатар хотын Эйч-Эн-Ди Электроник энержи компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу БНХАУ-ын “SHENZHEN HAONINGDA МETERS” компанид үйлдвэрлэсэн DDZY-22,DTZY-22 ухаалаг тоолуур, БНХАУ-ын “ZHEJIANG RISESUN SCIENCE AND TECHNOLOGY” компанид үйлдвэрлэсэн DDSF-217, DDZY-217,DTSF-217, DTZ-217, DTZY-217 загварын нэг ба гурван фазын цахилгаан тоолуурт загварын баталгааны гэрчилгээг 3 жилээр олгох
•Улаанбаатар хотын “КОМПЛЕКС ГАЗ” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу Итали улсын EUROPUMP INTERNATIONAL компанид үйлдвэрлэсэн E2-SL загварын шингэрүүлсэн шатдаг хийн түгээгүүрт загварын баталгааны гэрчилгээг 3 жилээр олгох
•Улаанбаатар хотын ДЦС-4 ТӨХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу БНХАУ-ын Кентай инструмент компанид үйлдвэрлэсэн YS загварын даралтын хувиргагчид загварын баталгааны гэрчилгээг 5 жилээр сунгах
•Улаанбаатар хотын “Эндлесс Энержи ” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу БНХАУлсын “Ханжоу хотын Holley үйлдвэрийн DDSY283SR загварын нэг фазын ухаалаг цахилгаан тоолуурт загварын баталгааны гэрчилгээг 3 жилээр олгох
•Улаанбаатар хотын “Нитро сибирь-Монголиа” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу ОХУ-ын МАССА-К компанид үйлдвэрлэсэнТВ-М-150.2 загварын электрон жинд загварын баталгааны гэрчилгээг 3 жилээр олгох
•Улаанбаатар хотын “ЭЙЧ ТИ ЭЛ” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу Итали улсын “ITRON” компанид үйлдвэрлэсэн ITRON UNIMAG загварын усны тоолуур, худаг хэмжих ухаалаг хэмжих хэрэгсэлд загварын баталгааны гэрчилгээний хугацааг 3 жилээр шинээр олгох
•Улаанбаатар хотын “Сава монтаж” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу БНХАУ-ын Дахуа компанид үйлдвэрлэсэн DH–HWS800A зөөврийн хурд хэмжигч, DHI-ITC602RF1A суурин хурд хэмжигчид Загварын баталгааны гэрчилгээний хугацааг 3 жилээр шинээр олгох
•Улаанбаатар хотын Цагдаагийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу БНХАУ-ын ChangzhouYUBO Electronic Scale Co.ltd компанид үйлдвэрлэсэн SCS-200 загварын автомашины зөөврийн электрон жинд Загварын баталгааны гэрчилгээний хугацааг 3 жилээр шинээр олгох
•Улаанбаатар хотын Скай хайпермаркет ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу БНСУ-ын САS Corporation компанид үйлдвэрлэсэн CL 5500-15P загварын худалдааны электрон жинд Загварын баталгааны гэрчилгээний хугацааг 3 жилээр шинээр олгох
•Улаанбаатар хотын “Жем-Газ” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу Дани улсын Юнион Инженеринг компанид үйлдвэрлэсэн М4А загварын электрон жинд Загварын баталгааны гэрчилгээний хугацааг 3 жилээр шинээр олгохоор тус тус шийдвэрлэлээ.
Хэмжил зүйн ажил үйлчилгээний тусгай зөвшөөрөл:
•Дорнод бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу Цахилгаан эрчим хүчний тоолуур засварлах, суурилуулах, гүйдлийн трансформатор суурилуулах, дулааны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгох
•Өвөрхангай аймгийн “Онги ус суваг” ОНӨҮГ-с ирүүлсэн хүсэлтийн дагуу Халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах, засварлах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгох
•Өвөрхангай аймгийн “Хархорин ус суваг” ОНӨҮГ-с ирүүлсэн хүсэлтийн дагуу халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгох
•Хөвсгөл аймгийн “Ус суваг” ОНӨҮГ-с ирүүлсэн хүсэлтийн дагуу халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах, засварлах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгох
•Сүхбаатар аймгийн “Дөрвөлж” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу халуун, хүйтэн усны тоолуур засварлах Тусгай зөвгшөөрлийн гэрчилгээ: № 207.Хүчинтэй хугацаа: 2018 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр хүртэл
•Завхан аймгийн “Амь ус” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах, засварлахад тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус олгожээ.