- 2016 оны 6 сарын 11-18-ны өдрүүдэд Тайвань хотноо болж буй APLAC (Ази Номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага), РАС (Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага)-ын хамтарсан 3 дугаар Ерөнхий чуулган болж байгаа бөгөөд тус хуралдаанд СХЗГ-ын дарга Г.Гантөмөр, Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг нар оролцож байна.
- 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд APLAC-ын MRA (Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр)-ийн Зөвлөлийн хуралдаан болсон. Энэ үер 2016 оны 4 дүгээр сард APLAC-ын гишүүн орнуудын итгэмжлэлийн байгууллагыг төлөөлсөн экспертийн баг Монгол улсын итгэмжлэлийн тогтолцоонд үнэлгээний явуулсан ба үр дүнг нь хэлэлцжээ. Ингээд Монгол улсын итгэмжлэлийн байгууллагын APLAC-ын MRA-т сорилт ба шалгалт тохируулгын лабораторийн итгэмжлэлийн төрлөөр нэгдсэн статусыг бататган, хяналтын байгууллагын итгэмжлэлийн төрлөөр хэлэлцээрт шинээр нэгдэн орохыг дэмжин шийдвэрлэлээ.