Стандартчилал, хэмжил зүйн газар нь 2013 онд Европын стандартчиллын Хороонд(CEN) Түншлэгч стандартчиллын байгууллагаар (Partner Standardization Body) элсэн хамтран ажиллаж, европын стандартыг нутагшуулах ажлыг хэрэгжүүлэ байна. Европын Стандартын Хороо (CEN), Европын Цахилгаан Техникийн Хорооны(CENELEC) хамтарсан Ерөнхий чуулган 6 дугаар сарын 7-8 өдрүүдэд Македони улсын Скопие хотноо зохион байгуулагдаж, Монгол улсын стандартчиллын байгууллагыг төлөөлөн СХЗГ-ын дэд дарга Д.Дарь Сүхбаатар, СТЗГ-ын дарга З.Отгонбаяр нар оролцлоо.
Хуралдаанаар европын стандартчиллын ирээдүйн бодлого, үйл ажиллагааны өөрчлөлтийн талаар илтгэл тавигдан, уг асуудлаар хэлэлцэн, ОУСБ ба ОУЦТХ-ны үйл ажиллагааны уялдаа хамтын ажиллагааны тухай мэдээлэл хийгдлээ. Чуулганы үеэр СХЗГ-тай хоёр талын найрсаг хамтын ажиллагаа бүхий стандартчиллын байгууллагуудын удирдлага, төлөөлөгчидтэй уулзалт хийж, Чехийн Стандартчилал, Хэмжилзүйн Институт (UNMZ)-ийн удирдлагатай хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.