MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » АСЕМ-ийн Сангийн сайд нарын XII уулзалтыг нээж, Ерөнхий сайд үг хэллээ

    АСЕМ-ийн Сангийн сайд нарын XII уулзалтыг нээж, Ерөнхий сайд үг хэллээ

    Мэдээ 2016-06-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Ази Европын Сангийн сайд нарын XII уулзалт  “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн дор өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

    АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалт ирэх долдугаар сарын 15-16-нд зохион байгуулна. Дээд түвшний уулзалтыг зохион байгуулагч орны хувьд АСЕМ-ын өнгөрсөн хорин жилийн үйл ажиллагааг дүгнэн цэгнэж, ирээдүйн арван жилийн зураглалыг тодорхойлох ажлын хүрээнд Ази-Европын Парламентийн Түншлэлийн 9 дүгээр уулзалт, Ази-Европын эрдэмтэн судлаачдын яриа хэлэлцээ болон АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтыг тус тус зохион байгуулаад байгаа юм. Өнөөдөр нээлтээ хийсэн Ази Европын Сангийн сайд нарын XII уулзалт ч мөн энэ хүрээнд болж буй юм.  

    Эдгээрээс гадна дээд түвшний уулзалтын өмнө Ази-Европ түмний чуулган, Ази-Европын Бизнесийн чуулга уулзалт, залуучуудын АСЕМ-ын загвар чуулган, Ази-Европын Редакторуудын дугуй ширээний уулзалтыг зохион байгуулна. Эдгээр арга хэмжээ нь АСЕМ-ын үйл явцын ирээдүйн чиг шугамыг гаргахад тус дөхөм болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ази Европын Сангийн сайд нарын XII уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглээд энэ уулзалт ч мөн Ази-Европын уялдаа холбоог бэхжүүлэх,  АСЕМ-ын үйл явцын ач холбогдлыг Ази, Европын ард түмний хүсэл зорилгод нийцүүлэн улам дээшлүүлэх, АСЕМ-ын хүрээнд хэрэгжүүлэх бодит ажлуудыг тодорхойлоход өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайдАСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангах Үндэсний Зөвлөлийн даргын хувьд тус уулзалтын бэлтгэл ажил ид өрнөж байгааг хэллээ.

    Дээд түвшний уулзалтаас “Улаанбаатарын Тунхаглал” болон “Даргын Мэдэгдэл” гэсэн хоёр бичиг баримт гарна. Бид АСЕМ-ын түншүүд, эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор АСЕМ-ын өнгөрсөн 20 жилийн санал санаачилга, төсөл хөтөлбөрүүд, ололт амжилтыг дүгнэж, ирэх арван жилийн зураглалыг тодорхойлсон товч бөгөөд тодорхой баримт бичиг гаргахаар зорьж байгааг Ерөнхий сайд хэллээ.

    Улаанбаатарын тунхаглал нь АСЕМ-ын албан бус яриа хэлэлцээний арга хэлбэрийг дэмжихийн сацуу тус уулзалтыг бодит үр дүнд хүрэх саналуудыг тусгасан байх бол “Даргын мэдэгдэл” нь АСЕМ-ын Ази-Европын Дээд түвшний уулзалтаар хэлэлцэгдэх нийтлэг ашиг сонирхол бүхий тулгарч буй асуудлуудыг тусгасан баримт бичиг байх юм.

    “Ази, Европын тивийн хөгжилд хөтлөх уялдаа холбооны төлөөх түншлэл” сэдвийн хүрээнд зохиогдож буй энэ удаагийн Сангийн сайд нарын уулзалтаар дэлхийн эдийн засгийн болон санхүүгийн орчны өнөөгийн байдал, ирээдүйн төлөв төдийгүй энэхүү нөхцөл байдал нь хоёр тив, бүс нутагт хэрхэн нөлөөлж буй талаар болон олон улсын ба бүсийн санхүүгийн байгууллагуудын гүйцэтгэх үүргийн асуудлыг  хэлэлцэнэ.

    Шинээр байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь АХБ, ЕХОБ болон бусад олон талт хөгжлийн банкуудын хамт АСЕМ-ын зорилтуудыг биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулах боломжтой.  Европын Тогтвортой байдлын Механизм (ЕТБМ) болон Европын Санхүүгийн Тогтвортой байдлын Сан, олон талт хамтын ажиллагааны Чианг Майнсанаачилга зэрэг бүсийн санхүүгийн механизм хоорондын уялдаа холбоо болоод хамтын ажиллагаа нь АСЕМ-ын хүрээнд болон дэлхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

    Санхүүгийн салбарын хамтын ажиллагаа болон уялдаа холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ АСЕМ-ын эдийн засгуудын интеграцчилалыг хөгжүүлэх болон макро-эдийн засгийн сорилтуудыг давах, ирээдүйд гарч болзошгүй хямралын хор уршгийг багасгах чиглэлээр АСЕМ-ын түншүүдийн үүрэг ролийг улам идэвхжүүлэх шаардлагатай байна.

    Монгол улс биет болон биет бус уялдаа холбоог дэмждэг. Биет уялдаа холбооны хувьд оновчтой санхүүгийн бодлогоор дамжуулан хоёр тивийн уялдаа холбоог бэхжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх  хурдны зам, төмөр зам, байгалийн хий болон газрын тосны хоолой зэргийг багтаасан бүс нутгийн дэд бүтцийн  зангилаа төв бий болгож болох юм. Монгол улс Ази, Европын хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж ирсэн гэлээ.

    АСЕМ нь өөрийн үндсэн зарчимд тусгагдсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын гурван тулгуурт суурилсан албан бус яриа хэлцээний талбараа хадгалан үлдэх нь зүйтэй гэж бид үзэж байна. Тиймээс бид АСЕМ-ын эдийн засгийн тулгуурыг идэвхжүүлэх, тухайлбал Ази-Европын Эдийн засгийн сайд нарын уулзалтыг сэргээн зохион явуулах саналыг дэмжиж байна. Худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү нь Ази-Европын уялдаа холбооны салшгүй хэсэг байх ёстой.

    Ажил эрхлэлтийг дэмжих, ялангуяа залуучуудад зориулан илүү олон ажлын байр бий болгох, хоёр бүс нутгийн хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх нь  АСЕМ-ын эдийн засгийн салбарын нэгэн чухал чиглэл байх ёстой гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд Сангийн сайд нарын энэ уулзалтаар эдгээр болон цаг үеийн бусад асуудлууд хэлэлцүүлэгт тусгалаа олно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    АСЕМ нь Засгийн газруудын санаачилгаар анхлан байгуулагдаж, үйл ажиллагаа нь мөн Засгийн газруудаар зохицуулагддаг. Үүнээс гадна олон төрлийн оролцогч талууд АСЕМ-ын үйл явцыг дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч тэдний тоо нэмэгдэх төлөвтэй байна. АСЕМ үйл явцын албан бус мөн чанарыг хадгалахын зэрэгцээ АСЕМ-д оролцогчдын үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах нь АСЕМ-ын эрхэм зорилгыг биелүүлэхэд тус дөхөм болно гэж тэрээр хэлээд энэхүү уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай

    2025-06-30 13:38:00

    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана

    2025-06-30 13:00:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ

    2025-06-28 20:10:00

    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо

    2025-06-27 21:33:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ

    2025-06-27 16:33:00

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

    2025-06-27 15:32:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа

    2025-06-27 11:49:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав

    2025-06-26 11:48:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!