MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » НХҮЕГ-аас зохион байгуулж буй “Хүнсний эрхийн бичиг” олголт

    НХҮЕГ-аас зохион байгуулж буй “Хүнсний эрхийн бичиг” олголт

    2013-05-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийгмийн халамжийн тухай шинэчлэн баталсан хуульд заасан нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд чиглэсэн хүнсний эрхийн бичиг олгох үйл ажиллагааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 03 сарын 01-ний өдрийн А/18 дугаар тушаалын дагуу тус газраас 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн Халамж, Үйлчилгээний Хэлтсээр дамжуулан хэрэгжүүлж байна.

    ХАХНХ-ын сайдын 2013 оны 03 сарын 01-ний өдрийн А/18 дугаар  тушаалаар батлагдсан 231,026 бүхий босго онооноос доогуур буюу “Улсын хэмжээнд тооцсон амьжиргааны түвшингийн 5 хувийн шугамаас доогуурт багтсан хүн амын хамгийн бага хэрэглээтэй хэсэг болох” иргэдэд хүнсний эрхийн бичиг олголт хийгдэж байна.

    Хүнсний эрхийн бичиг олгох үйл ажиллагаанд 2 үндсэн зохион байгуулалтыг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны төлбөрийн систем бүрэн нэвтрээгүй хөдөөгийн 337суманд цаасан хэлбэрээр, нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймгийн төвд цахим хэлбэрээр олгож, сонгогдсон дэлгүүрүүдээс худалдан авалт хийж байна. Харин цахим хэлбэрийн хувьд сонгогдсон дэлгүүрүүдээс ПОС машин уншуулан худалдан авалт хийх зарчмаар ажиллаж байгаа юм.

    Хүнсний эрхийн бичиг нь сар бүр 18-аас дээш насны иргэнд 10,000 төгрөг, 18 хүртэлх насны иргэнд 5000 төгрөгөөр тооцон олгоно.

    Хүнсий эрхийн бичгээр  худалдан авч болох бүтээгдэхүүний жагсаалт

    1.  Мах, дайвар бүтээгдэхүүн (импортын бус). Мах, дайвар бүтээгдэхүүнд худалдан борлуулахаар зөвшөөрөгдсөн бүх төрлийн мал, амьтны мах, малын гэдэс дотор, толгой, шийр орно. Хиам болон лаазалсан, дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн хамаарахгүй.

    2.  Сүү, сүүн бүтээгдэхүүн (импортын бус).  Хуурай болон шингэн сүү, тараг, аарц хамаарна.

    3.  Гурил, гурилан бүтээгдэхүүн (импортын бус). Бялуу, кекс хамаарахгүй.

    4.  Цөцгийн тос

    5.  Элсэн чихэр

    6.  Төмс, хүнсний ногоо. Дарсан ногоо буюу лаазалсан, дахин боловсруулсан бүтээгдэхүүн хамаарахгүй.

    7.  Будаа. Бүх төрлийн будаа, хүүхдийн будаа, үр тариа, шар буурцгийн гаралтай бүтээгдэхүүн хамаарна.

    8.  Ургамлын тос

    9.  Өндөг

    10.  Жимс, жимсгэнэ. Компот, жимсний чанамал, хатаасан жимс хамаарахгүй.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2013-11-22 10:18:45

    ОРОН НУТАГТ “ ШИНЭЧИЛСЭН АРГАЧЛАЛЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

    2013-11-18 07:16:23

    Б.Бадрах: Хүний хөгжил сангийн мөнгийг энэ сардаа багтаж аваарай

    2013-11-18 07:15:45

    ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ БЭЛТГЭЛ АЖЛЫН ТУХАЙ

    2013-11-13 02:44:11

    Нийгмийн Халамж, Үйлчилгээний Ерөнхий газар БНСУ-ын Ионсей их сургуулийн Нийгмийн халамжийн сургуулийн профессор, судлаачдыг урьж, 2 өдрийн сургалт зохион байгууллаа

    2013-10-23 03:00:19

    НХҮЕГ –ын “ Удирдах ажилтны сургалт” явагдлаа

    2013-10-14 03:34:06

    САЛБАРЫН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТЫГ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2013-10-11 07:00:32

    2013 ОНД НИЙГМИЙН ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРААС ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

    2013-10-01 03:07:01

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!