Баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны ээлжит хурал 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр СХЗГ-ын хурлын танхимд болов.
Энэ удаагийн хурлаар нийт 4 асуудал буюу "Барилга архитектур корпораци" ХХК-ийн баталгаажуулалтын алба, Увс аймгийн СХХ, Завхан аймгийн болон Дорноговь аймгийн СХХ-ийн баталгаажуулалтын албанд явуулсан итгэмжлэлийн үнэлгээний тайланг хэлэлцэв.
Дээр дурдсан байгууллагууд нь MNS ISO/ IEC 17065:2013 стандартын шаардлагыг хангасан хэмээн үзээд 4 жилийн хугацаатай давтан итгэмжлэхээр техникийн дүгнэлт гарлаа.