2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хороо хуралдаж Электрикалповер ХХК-ийн Техникийн хяналтын албаны анхдагч итгэмжлэлийн, Лайнюкс ХХК болон ДЦС-4 ТӨХК-ийн Техникийн хяналтын байгууллагын магадлан хяналтын үнэлгээний тайланг авч хэлэлцлээ.
Тус хурлаар Электрикалповер ХХК-ийн Техникийн хяналтын албыг хараат бус байдлын С төрлөөр 2 жилийн хугацаагаар итгэмжлэх, Лайнюкс ХХК болон ДЦС-4 ТӨХК-ийн Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийг үргэлжлүүлэх шийдвэрийг тус тус гаргалаа.