Эрдэс баялгийн сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны хурал 2016 оны 5 дугаар сарын 31-ны өдөр СХЗГ-ын хурлын танхимд болов.
Энэ удаагийн хурлаар ШУТИС-ийн харьяа Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн Зуух туршилтын лаборатори, Геологийн судалгааны төвийн Чулуулаг эрдэс судлалын лабораторид явуулсан итгэмжлэлийн үнэлгээний тайлан, Ар Си Инспекшн Азиа Ассайрс ХХК-ийн Эрдсийн лабораторид магадлан шалгалт хийсэн тайланг тус тус хэлэлцэв.
MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлага хангасан ШУТИС-ийн харьяа Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн Зуух туршилтын лабораторийг 2 жилийн хугацаагаар, Геологийн судалгааны төвийн Чулуулаг эрдэс судлалын лабораторийг 4 жилийн хугацаагаар итгэмжлэхээр техникийн дүгнэлт гарлаа.