2016 оны 5-р сарын 27-ны өдөр Япон улсын Итгэмжлэлийн байгууллагын (JAB) үнэлгээний мэргэжилтэн ноён Кенжиро Мино, хатагтай Масако Когучи нартай эмнэлгийн лабораторийг итгэмжлэхэд тулгамдаж буй асуудлаар СХЗГ-ын хурлын танхимд уулзалт зохион байгууллаа.
Уулзалтанд Эрүүл мэндийн лабораторийн ажилтны холбооны тэргүүн Ц.Энхжаргал,
НЭМГ-ын оношзүй, лаборатори хариуцсан мэргэжилтэн О.Аззаяа, Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг, мэргэжилтнүүд оролцов.
Эмнэлгийн лабораторийг ISO 15189 стандартаар итгэмжлүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Sysmex корпараци, Эрүүл мэндийн лабораторийн ажилтны холбоо хамтран 2 жилийн төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 6 лабораторийг сонгож, уг стандартын шаардлагын дагуу үнэлгээ хийж байгаа ажлын явцыг хатагтай Масако Когучи танилцуулав.
Эмнэлгийн лабораторийг итгэмжлэхэд тулгарч байгаа бэрхшээл, Итгэмжлэлийн байгууллагын бодлого, эмнэлгийн лабораториудад мөрдөх нэгж дамжуулалт, хэмжлийн эргэлзээ тооцох бодлого, зохицуулалтын талаар харилцан ярилцаж, санал солилцов.