Мал эмнэлгийн сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны хурал 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр СХЗГ-ын хурлын танхимд болов.
Энэ удаагийн хурлаар Хөвсгөл аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн сорилтын лаборатори, Ажигана ХХК-ийн Хүнс, малын тэжээл, мал эмнэлгийн сорилтын лабораторид явуулсан итгэмжлэлийн үнэлгээний тайланг хэлэлцэв.
Хөвсгөл аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн сорилтын лабораторийг MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлага хангаж байна гэж үзэн 3 жилийн хугацаатайгаар давтан итгэмжлэгдэхээр техникийн дүгнэлт гарлаа.
Ажигана ХХК-ийн Хүнс, малын тэжээл, мал эмнэлгийн сорилтын лабораторийг зөвлөмжийн дагуу нэмэлт өөрчлөлтүүдийг хийсний дараа дахин хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэв.