Жил бүрийн 5 дугаар сарын 20-нд Дэлхийн Хэмжил зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд 1875 онд Метрийн конвенцийг баталсны ойн өдөр юм. 2016 оны Хэмжил зүйн өдрийг “Динамик ертөнц дэх хэмжил” сэдвийн дор тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн ба Дэлхийн “Хэмжил зүйн өдөр”-т зориулсан холимог багуудын сагсан бөмбөгийн тэмцээн 5-р сарын 14-нд боллоо. Тэмцээнд хэмжил зүйн төв байгууллага болон хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон юм.
Тэмцээнд “Икон” ХХК-ий баг 1-р байр, “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ий баг 2-р байр, “Залан энержи” ХХК-ий баг 3-р байр эзэлж бусад багуудаа хошуучлан амжилт үзүүллээ.