Хүнс, байгаль орчны сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны хурал 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр СХЗГ-ын хурлын танхимд болов.
Энэ удаагийн хурлаар 7 тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн үнэлгээний тайланг хэлэлцэж, MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлага хангасан Булган аймгийн МХГ-ын лаборатори, Увс аймгийн МХГ-ын лаборатори, “АПУ” ХК-ийн Натур агро спиртийн үйлдвэрийн лаборатори, Говь ХК-ийн лабораториуд 2 жилийн хугацаатайгаар давтан, ШУТИС-ийн Хүнс судлалын төв анх удаагаа итгэмжлэгдэхээр техникийн дүгнэлт гарлаа.
МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ур чадварын сорилтын лаборатори нь Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд төрийн, орон нутгийн сүлжээ болон хувийн хэвшлийн хүнсний лабораториудын ур чадварыг үнэлэх, түүнчлэн Ур чадварыг үнэлэх хөтөлбөрийг олон улсын жишгийн дагуу зохион байгуулах зорилготойгоор байгуулагдсан.
Энэхүү Ур чадварын сорилтын лаборатори нь үйл ажиллагаагаа MNS ISO/IEC 17043:2010 “Тохирлын үнэлгээ-Ур чадварын сорилтод тавих ерөнхий шаардлага” стандартад нийцүүлсэн ба анх удаа 2 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдэх дүгнэлт гарав.
ИТГЭМЖЛЭЛИЙН ГАЗАР