MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Засгийн газраас малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдээлэл хийлээ

    Засгийн газраас малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдээлэл хийлээ

    Мэдээ 2016-05-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Засгийн газраас малчдын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ.

    Өнөөгийн байдлаар манай улсын хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 18.0 хувийг бүтээж, энэ салбарт нийт ажил эрхлэгчдийн 30 гаруй хувь нь ажиллаж, хөдөлмөрлөж байна. Цаашид ч эдийн засгийн бүтцийг солонгоруулан төрөлжүүлж, зохистой бүтцийг бүрдүүлэх, олон улсын зах зээлд экологийн гаралтай цэвэр хүнсний экспортын бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнээр өрсөлдөхөд хөдөө аж ахуйн салбар, түүний дотор мал аж ахуйн салбар чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар малчин өрхийн аж байдлыг сайжруулах, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.  

    1. Улсын Их Хурлаас 2015 оны 11 дүгээр сард баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, махны экспортын нөөцийг нэмэгдүүлэх, мал аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах, баяжуулах, мал, амьтны үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулах, бэлчээрийн даац, төлөв, байдлын үнэлгээнд тулгуурлан малын тоо, төрөл, сүргийн бүтцийг тохируулах эдийн засгийн хөшүүрэг бий болгох зэрэг тулгамдсан олон асуудлыг цогц шийдвэрлэхэд чиглэгдэж байна.

    2. Малчдын ирээдүйн нийгмийн баталгааг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар малчид нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулахад шимтгэл төлөх хугацаагаа өөрсдөө сонгож сар, улирал, хагас жил, жилээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжтой болсон бол өнгөрсөн оны эцэст Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 1 жилийг нь шимтгэл төлж ажилласан 1 жил 2 сараар байхаар тооцох арга хэмжээг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

    3. Засгийн газраас малчдын орлогыг нэмэгдүүлэх, хөнгөн,хүнсний үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна:

    -Засгийн газраас 2014 онд Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх тусгайлсан санхүүгийн бүтээгдэхүүн гаргах ажлыг Монгол банктай хамтран зохион байгуулснаар зарим аж ахуйн нэгж эргэлтийн хөрөнгөтэй болж, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна;

    -Малчдын орлогыг нэмэгдүүлэх, хуримтлагдсан түүхий эдийн борлуулалтыг түргэтгэх зорилгоор боловсруулаагүй түүхий арьс, шир, үүний дотор адууны ширийг 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд нэг удаагийн арга хэмжээ болгон экспортод гаргахаар Засгийн газар шийдвэрлэсэн.  Үүний үр дүнд малчид, түүхий эд худалдаалагчдын гар дээр хуримтлагдсан 200 гаруй мянган арьс шир арилжаалагдан, малчдын гар дээр үнэгүйдэн хуримтлагдаад байсан  мал аж ахуйн түүхий эдийг эргэлтэд оруулснаар мал бүхий иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болсон.

    -Малчдаас үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс, ширэнд урамшуулал олгож байна. 2015 оны байдлаар улсын төсвөөс малчдад арьс, ширний урамшуулалд 8.9 тэрбум төгрөг, ноосны урамшуулалд 18.3 тэрбум төгрөг буюу нийт 27.2 тэрбум төгрөгийн урамшууллыг тус тус олгожээ.

    -Мах экспортлох асуудлаар гадаад улс, оронтой гэрээ, хэлэлцээр байгуулан дотоодын аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 2015, 2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгоод байна. 2015 онд манай улсын 12 компани гадаадын 4 улсад 4,714.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол энэ он гарсаар нийт 1000 орчим тонн мах экспортлоод байна.

    4. Хөдөлмөрийн яам малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд малчдад мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж, шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр ханган 9568 иргэнийг сургалтад хамруулж, зөвхөн 2015 онд нийт 2385 малчин өрхийн 4497 иргэнийг хамруулж 6,4 тэрбум төгрөгийг зарцуулж, 4821 байнгын ажлын байр бий болгоод байна гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

    Засгийн газар энэ оны эхнээс “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” дэд хөтөлбөрийг тус тус батлан хэрэгжүүлж байна.

    Төрийн банктай байгуулсан гэрээний дагуу дунджаар жилийн 29.5 хувийн хүүтэй малчдын зээлийн хүүг  энэ оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 18 хувь, 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 хувь болгон тус тус бууруулснаар малчны зээлийн хүү 3 дахин буураад байна. Малчин өрх үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлэх, хөдөө, орон нутгийн эдийн засагт эерэг өөрчлөлт гаргахад малчны 10 хувийн зээл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Засгийн газар үзэж байна.

    Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 18,635 малчин өрх буюу нийт малчин өрхийн 12.1 хувьд 71,6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Нэг малчин өрхөд дунджаар 3.8 сая төгрөгийн зээл олгосон байна. Малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулснаар малчдад жилд 13.9 тэрбум төгрөгийн хүүний хөнгөлөлт эдлүүлэх тооцоотой байна

      Малчны зээлийн ихэнх хувийг эзэлж байгаа Хаан банк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам хооронд 3 талт “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-г 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр эцэслэн тохирч байгуулан ХААН банкинд нийт 100.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалж, малчны зээлийг 10 хувь болгон бууруулах боломжийг бүрдүүллээ. Энэхүү малчны зээл олгох арга хэмжээнд ХААН банк оролцож эхэлснээр малчны зээл нийт малчдыг хамрах нөхцөлийг бүрдүүллээ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

      

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    200 СУРГУУЛИЙГ “УХААЛАГ, НОГООН” БОЛГОХОД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХАМТРАН АЖИЛЛАНА

    2026-08-21 14:23:00

    Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав

    2026-08-20 14:12:00

    Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ

    2026-08-20 13:48:00

    Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо

    2026-08-19 17:27:00

    Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

    2026-08-19 14:56:00

    2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

    2026-08-19 14:17:00

    Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

    2026-08-18 11:01:00

    Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна

    2026-08-17 15:25:00

    Шинэ мэдээ

    200 СУРГУУЛИЙГ “УХААЛАГ, НОГООН” БОЛГОХОД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХАМТРАН АЖИЛЛАНА
    2026-08-21 14:23:00
    Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
    2026-08-20 14:12:00
    Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
    2026-08-20 13:48:00
    Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо
    2026-08-19 17:27:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    2026-08-19 14:56:00
    2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ
    2026-08-19 14:17:00
    Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
    2026-08-18 11:01:00
    Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    2026-08-17 15:25:00
    “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    2026-08-17 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!