2013 оны 5 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд НХҮЕГ-ын Гэр Бүлийн Хөгжлийг Дэмжих Газраас Хүн ам, гэр бүлийн хөгжил хамгааллын бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үр дүнг тооцох, хяналт шинжилгээ хийх асуудлаар Нийгмийн Халамж, Үйлчилгээний Газар, хэлтсүүдийн гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд арга зүйн ойлголт, мэдлэг өгч, чадавхийг бэхжүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулах гэж байна.
Сургалтын агуулга:
- Төрөөс хүн ам, гэр бүлийн хөгжлийн талаар баримталж буй
бодлого, арга хэмжээ
- Монгол Улсын хүн амын өнгөрсөн, одоо, ирээдүйн хандлага
- Хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн
боловсруулах шаардлага, бодлогод тусгах зорилго, зорилт
- Гэр бүл, жендэр, хүн амын бүлгүүдийн хөгжил хамгааллын
чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт
- Хяналт-шинжилгээ, үнэлгээний талаарх ерөнхий ойлголт,
арга зүйн асуудал
- Төрийн
албан хаагчийн ёс зүй
- Нийгмийн
ажлын арга зүй, ёс зүйн асуудал
- ООТА-р
өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлсон аргачлал, үр дүн
- Өрхийн
хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй
- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээтэй
уялдуулах нь
- Өрхийн
хөгжлийн төлөвлөгөө боловсруулах асуудлаар бүлгээр ажиллах
- Асуудлыг
шийдвэрлэх чадвар ба олон нийтийн хандлагын асуудлаар оролцооны сургалт
- Орон
нутгийн сайн туршлага гэсэн агуулгатай явагдана.