2016.05.09
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2004 оны 1540 тоот тогтоолын хэрэгжилтийг хангуулах, ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газраас “Цөмийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хариу арга хэмжээ авах нь” сэдэвт сургалтыг саяхан амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтанд Хилийн
Мэргэжлийн Хяналтын алба, хэлтсийн дарга нар хамрагдсан бөгөөд АСЕМ-ын дээд түвшний
11 дэх уулзалтын үеэр хилээр нэвтрэх цэгт цацрагийн
аюулгүй байдалтай холбоотой сэжигтэй байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар
болон цаашид анхааран ажиллах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.