2013 оны 5 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод “Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” чуулган Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганд 21 аймгийн төлөөлөгчид болон Улаанбаатар хотын дүүргүүдээс нийт 700 орчим залуу төлөөлөгчид оролцлоо. Залуучууд маань нийгэмд болон өөрсөддөө тулгамдаад байгаа асуудлуудынхаа тухай дуу хоолойгоо төр засгийн удирдлагуудад уламжиллаа.