2013 оны 05 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд дүүргүүдийн Нийгмийн Халамж, Үйлчилгээний Хэлтэст шинээр томилогдон ажилд орсон нийгмийн ажилтнуудыг мэргэжлийн чиглэлээр чадавхижуулах сургалтыг өглөө, өдрийн ээлжээр 3 өдөр амжилттай зохион байгуулж нийт 155 мэргэжилтэн хамрагдлаа. Сургалтанд НХҮЕГ-ын Төрийн захиргааны газрын дарга Б.Цэндсүрэн “Төрийн албаны шинэтгэл” сэдвээр, НХҮЕГ-ын Нийгмийн ажлын аргазүйч С.Отгондэлгэр “Халамжийн салбарын нийгмийн ажил” сэдвээр, Нийслэлийн Нийгмийн Халамж, Үйлчилгээний Газрын Ахмад настны асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Нямхишиг “Үйлчилгээний ажилтнуудын харилцааны ур чадварыг дээшлүүлэх нь” сэдвээр сургалт хийж төгсгөлд нь нийт сургалтанд хамрагдсан мэргэжилтүүдээс мэдлэг шалгах тест авч, кейс жишээг багаар ажиллуулан аргазүйгээр ханган ажиллалаа. Сургалтанд оролцогчид ажлын байран дээрээ мэргэжих сургалтуудыг зохион байгуулж өгөхийг санал болгож байсан бөгөөд цаашид мэргэжилтэнүүдээ чадавхижуулж ажиллах талаар дүүргийн Нийгмийн Халхмж Үйлчилгээний Хэлтэсийн дарга нарт зөвлөмж хүргүүлж ажиллахаар боллоо.