MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ховд аймгийн Зэрэг сум “Улсын тэргүүний сум”-ын шагналаа гардлаа

    Ховд аймгийн Зэрэг сум “Улсын тэргүүний сум”-ын шагналаа гардлаа

    Мэдээ 2016-04-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсон. 2014-2015 оны ажлаараа Баянхонгор аймгийн Галуут, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Зэрэг сумдыг Улсын тэргүүний сумаар шалгаруулж, сум тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн юм. Баруун  бүсээс шалгарсан Ховд аймгийн Зэрэг сумын “Улсын тэргүүний сум”-ын шагналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд гардууллаа. Зэрэг суманд болсон шагнал гардуулах арга хэмжээнд аймгийн удирдлагууд, нутгийн иргэд оролцлоо.

    Бүс нутаг дахь аймгийн удирдлагууд буюу бүсийн зөвлөл тухайн бүсээсээ шилдэг сумаа шалгаруулж, Засгийн газарт санал болгодог. Дөрвөн бүсээс шалгарч ирсэн сумдын үйл ажиллагаатай Засгийн газар танилцаж ажлыг нь 20 орчим үзүүлэлтээр шалгаруулдаг. Ховд аймгийн Зэрэг сум гол үзүүлэлтүүдээ иж бүрэн хангасан, эдийн засгийн өсөлт сайн, малын тоо толгой тогтвортой өссөн, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжиж ажилласнаар иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж нэмэгдсэн. Малжуулах хөтөлбөр сайн хэрэгжсэн сум юм гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд хэлээд аймгийн иргэд, удирдлагуудад улам өндөр амжилт хүслээ.


    Ховд аймгийн Зэрэг сум эмэгтэй удирдлагатай цөөхөн сумын нэг. Нийгмийн чиглэлийн ажлууд илүү сайн хийгддэг, эрүүл мэнд, боловсрол болон ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад түлхүү анхаарч ажилладаг гэж аймгийн удирдлагууд хэлж байлаа.

    Тухайлбал, тус сумын хүүхэд, залуучууд элсэлтийн ерөнхий шалгалтад тэнцэж байгаа байдлаараа аймагтаа төдийгүй улсад дээгүүрт ордог байна.

    Нутгийнхаа хүн ардын хөдөлмөрч зан үйл, өв уламжлалд тулгуурлан , хүний хөгжлийг хангах, бизнесийн орчныг нэмэгдүүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж аймгийнхаа зүүн бүсийн төв, “Улсын тэргүүний сум”  болох  зорилт тавин ажиллаж ирлээ, цаашид улам илүү хичээж ажиллах болно гэж Ховд аймгийн Зэрэг сумын Засаг дарга Ж.Октябрь хэллээ.

    Манай сум  800 орчим өрх, 3000 гаруй иргэнтэй. Өнгөрсөн онд сумын хүн ам  өмнөх оныхоос 70 гаруй  хүнээр нэмэгдэж, эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтийн гол хэмжүүр болох хүн амын дундаж наслалт 72.4-д хүрч, улсын дунджаас 2.4 пунктээр дээгүүр насалж байна. Нийт хүн амын 60.4  хувийг хөдөлмөрийн насны хүн ам, 39.6 хувийг эдийн засгийн идэвхтэй хүн ам эзэлж байна гэж тэрээр танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    2025-06-04 14:14:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

    2025-06-03 14:26:00

    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

    2025-06-02 18:59:00

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

    2025-05-28 14:39:00

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна

    2025-05-23 14:29:00

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

    2025-05-21 12:08:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!