MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Өлгий сумын цэвэрлэх байгууламжийг яаралтай шинэчлэх шаардлагатай болжээ

    Өлгий сумын цэвэрлэх байгууламжийг яаралтай шинэчлэх шаардлагатай болжээ

    Мэдээ 2016-04-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Өлгий сумын цэвэрлэх байгууламж нь 1986 онд ашиглалтад оржээ. 1997 он хүртэл механик болон биологийн цэвэрлэгээний аргаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж хоногт 20 мянган куб.метр бохир усыг цэвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаад тоног төхөөрөмжийн гэмтэл, насжилтаас болж бохир усны дөнгөж 20 орчим хувийг л цэвэрлэх болж, тус байгууламжийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Тус аймагт ажиллах үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Өлгий сумын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. 1986 онд баригдсан цэвэрлэх байгууламжийн блок ёмкостыг сэргээж өөрчлөлт их засвар хийлгүүлэхээр Улаанбаатар хотын “Гэрэгэ групп” ХХК-д хүсэлт тавихад 1,5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд цэвэрлэх байгууламжийг шинээр барихад шаардлагатай энэ хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.

     Өлгий сумын цэвэрлэх байгууламж бохироо бүрэн цэвэрлэж чадахгүй болсноос дутуу цэвэрлэгдсэн ус Ховд голд нийлж, Баян-Өлгий аймгийн Булган сумын гол дагасан иргэдийн амьдрах орчин, ундны усны хэрэглээ хүндхэн байгааг иргэд Ерөнхий сайдтай уулзахдаа хэлж байлаа. Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэх боломжийг судлан, шийдвэрлэж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус аймагт ажиллах үеэрээ аймгийн төвийн тохижилт болон камержуулалтын ажилтай мөн танилцсан юм. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Хяналтын камерын нэгдсэн төвийн ажилтнуудтай уулзлаа. Аймгийн төвд өнгөрөгч онд хяналтын 49 камер байрлуулснаас хойш гэмт хэргийн гаралт 40 гаруй хувиар буурч байгааг тус төвийн ажилтан, цагдаагийн албан хаагчид Ерөнхий сайдад танилцууллаа.

     Аймгийн төвийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсаны дараагаар Ерөнхий сайд аймгийн иргэдтэй уулзалт хийж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсон тэдний асуултад хариуллаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр үдээс хойш Ховд аймгийн Ховд хотод ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв

    2026-08-25 10:42:00

    "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

    2026-08-25 10:32:00

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ

    2026-08-25 10:18:00

    БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

    2026-08-25 09:29:00

    Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

    2026-08-24 17:56:00

    15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

    2026-08-24 12:18:00

    200 сургуулийг ухаалаг, ногоон болгоход НҮБ-ын "Хүүхдийн сан" хамтран ажиллана

    2026-08-21 14:23:00

    Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав

    2026-08-20 14:12:00

    Шинэ мэдээ

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    2026-08-25 10:42:00
    "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    2026-08-25 10:32:00
    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ
    2026-08-25 10:18:00
    БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна
    2026-08-25 09:29:00
    Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв
    2026-08-24 17:56:00
    15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров
    2026-08-24 12:18:00
    200 сургуулийг ухаалаг, ногоон болгоход НҮБ-ын "Хүүхдийн сан" хамтран ажиллана
    2026-08-21 14:23:00
    Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
    2026-08-20 14:12:00
    Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
    2026-08-20 13:48:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!