Стандартчилал, хэмжил зүйн газрын орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрийн дагуу 2016 оны 4-р сарын 19-нд Чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008 /MNS ISO 9001:2010/ олон улсын стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулж 2 байгууллагад гэрчилгээ гардуулжээ.
1.“Мон энержи консалт” ХХК-д гэрчилгээг 2 жилээр олгох,
2.“Милко” ХХК-д гэрчилгээг 2 жилээр сунгасан байна.
СХЗГ-ын Баталгаажуулалтын газрын дарга Д.Чимгээ гэрчилгээ гардан авсан байгууллагуудад хандаж үг хэлэхдээ “Олон улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-аас Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартын шинэ хувилбарыг 2015 оны 9 дүгээр сард батлан гаргасан. Өнөөдрийн байдлаар СХЗГ-аас гэрчилгээжсэн байгууллагын тоо 87-д хүрээд байна. Баталгаажуулалт хийлгэсэн байгууллагуудын хувьд дээрх стандарт гарсанаас хойш 3 жилийн дотор шинэ стандарт руу шилжих ба дахин баталгаажуулалт хийлгэх үүрэг хүлээх юм. Тиймээс та бүхнийг анхаарч ажиллахыг хүсэж байна” гэлээ.