Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын бие бялдрын эрүүл чийрэг байх нөхцлийг бүрдүүлэн, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа хамт олноороо зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ЗДТГ-ын хэлтэс, хороодын ЗДАА-ын албан хаагчид тэмцээний 5 төрлөөр өрсөлдлөө.
- Шатар
Эрэгтэй Тэргүүн байр Тэгш-10 баг З.Төмөрбаатар
Хоёрдугаар байр Старс баг Т.Эдмон
Гуравдугаар байр Соёмбо баг М.Эрдэнэбаатар
Эмэгтэй Тэргүүн байр Даймонд баг Б.Жаргал
Хоёрдугаар байр Тэгш-10 баг Б.Болортуяа
Гуравдугаар байр Старс баг Ж.Болортуяа
- Ширээний теннис
Эр Тэргүүн байр Старс баг Т.Мөнхцогт
Хоёрдугаар байр Аваргууд баг Б.Энхбаатар
Гуравдугаар байр Даймонд баг Б.Нямбаяр
Эм Тэргүүн байр Аваргууд баг Ч.Алтанзаяа
Хоёрдугаар байр Тэгш-10 баг Ц.Долгормаа
Гуравдугаар байр Соёмбо баг Л.Нармандах
- Боулинг
Тэргүүн байр Старс баг
Хоёрдугаар байр Аваргууд баг
Гуравдугаар байр Даймонд баг
- Гар бөмбөг
Тэргүүн байр Даймонд баг
Хоёрдугаар байр Тэгш-10 баг
Гуравдугаар байр Соёмбо баг
-Сагсан бөмбөг
Тэргүүн байр Аваргууд баг
Хоёрдугаар байр Старс баг
Гуравдугаар байр Соёмбо баг
- Шилдэг тамирчин
Тэргүүн байр Соёмбо баг М.Эрдэнэбаатар / боулингийн төрлөөр/
Хоёрдугаар байр Тэгш 10 баг Э.Даваадалай / Гөр бөмбөг/
Гуравдугаар байр Аваргууд баг Б.Энхбаатар / Сагсан бөмбөг/
- Нэгдсэн дүнгээр
Тэргүүн байр Старс баг
Хоёрдугаар байр Аваргууд баг
Гуравдугаар байр Тэгш-10 баг тус тус орж багийн нэгдсэн дүнгээр Тэргүүн байр эзэлсэн хамт олонд шилжин явах цом, Өргөмжлөл, мөнгөн шагнал, удаах байруудад шалгарсан багийг Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулав.
Мөн энэ үеэр Засаг дарга Д.Бадарсан “Улаанбаатар марафон” Олон улсын гүйлтийн тэмцээний шилжин явах, нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом Сүхбаатар дүүрэгт аялж байгааг танилцуулан Мандал Женерал даатгалд хүлээлгэн өглөө.
Цаашид Олон улсын шинж чанартай болж өргөжсөн, иргэдийн хүсэн хүлээдэг энэхүү гүйлтийн тэмцээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Туушин ХХК, Юнител групп, Скайтел групп, Хаан банк, Хас банк, Их, дээд сургуулиудаар цом аялах бөгөөд байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР