MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” -ыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гардуулан өглөө

    УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” -ыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гардуулан өглөө

    Мэдээ 2016-04-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн Үзэл баримтлалыг батлан гаргасан нь Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэгэн чухал үйл явдал болж байна. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” –ын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд болж, УИХ-ын дарга З.Энхболд тус баримтлалыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гардуулан өглөө.

    Өнгөрсөн оны 9 дүгээр сард Нью-Иорк хотноо хуралдсан НҮБ-ын Дээд чуулга уулзалтаас батлан гаргасан “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын үндсэн зорилтуудыг үндэсний хөгжлийнхөө бодлогын баримт бичигтээ тусгаад байгаа анхдагч улс орнуудын нэг болсон нь бусад улс орнуудад үлгэр дууриал үзүүлэх чухал шийдвэр юм. Монгол Улс Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжигч төдий бус, бодит ажил хэрэг болгохын төлөө бодит үйл ажиллагааг явуулж байгаа ажил хэрэгч, санаачилгатай улс орон юм гэдгийг илтгэн харуулж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.  

    Энэхүү хөгжлийн үзэл баримтлалыг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулах чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас арга зүйн болон бусад олон талын дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж ирсэн явдалд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн газрын суурин төлөөлөгч хатагтай Биате Транкман болон түүний хамт олонд талархал илэрхийллээ.

    -Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал (ТХҮБ) нь зөвхөн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг бус дэлхий нийтийн өмнө, үүний дотор Монгол Улсын хувьд ч жилээс жилд тулгамдаж байгаа цаг уурын өөрчлөлт, ногоон хөгжлийн асуудлыг өргөн хүрээтэй тусгаж хүрээлэн байгаа байгаль орчиндоо ээлтэй арга замаар үйлдвэрлэл, аж ахуйгаа эрхлэн хөгжүүлэх хөгжлийн зорилтыг тусгасан нь ихээхэн онцлог болсон.

    Улс орнуудын хөгжлийн явцад улс төр, эдийн засаг, нийгэм, байгаль орчны зэрэг олон талын бэрхшээл саад тулгардаг. Монгол Улсын хувьд ч мөн адил уул уурхайн өрөөсгөл бүтцэд тулгуурласан эдийн засагтай байгаагийн улмаас гадаад зах зээл дэх түүхий эдийн үнийн өөрчлөлт, гадаад хөрөнгө оруулалтын урсгалаас хэт хамааралтай байхын бэрхшээлтэй тулгарч байгаа билээ.

    Тулгарч буй бэрхшээл саадыг бид урт хугацааны хөгжлийн зөв бодлого, хамтын хүчин чармайлтаар амжилттай даван туулах боломжтой. Ийнхүү сорилт, бэрхшээлийг даван туулах, цаашдын тогтвортой хөгжилд хүрэх гарц, арга замыг УИХ-аас батлан гаргасан энэхүү Хөгжлийн үзэл баримтлалд тусгаж чадсан нь томоохон ололт амжилт юм. 

    Монгол Улс ирэх 15 жилд баримтлах хөгжлийн бодлогоо улс төрийн намуудын хамтын хүчээр, санал нэгтэйгээр батлан гаргасан нь Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин цаашид тогтвортой байх болно гэдгийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, түншлэгчдэд илтгэн харуулж байгаа чухал үйл явдал гэж ойлгож байна.

    Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь улс орны болон салбар тус бүрийн хөгжлийн зорилтуудыг тусгасан төдийгүй тэдгээр зорилтыг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх боломжтой вэ гэдгийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг маш тодорхой тусгасан нь түүний хэрэгжилтийн явцад мониторинг үнэлгээ хийж, хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэхэд ач холбогдолтой, маш тодорхой болжээ.

    Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүргийг УИХ-аас Монгол Улсын Засгийн газарт өглөө. Энэ үүргийг хэрэгжүүлэхийн тулд бид юуны өмнө:

    ·  Урьд нь батлагдан гарсан богино, дунд хугацааны хөгжлийн баримт бичиг, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрүүдийг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулах,

    ·  Хэрэгжүүлэх ажлыг манлайлж, удирдан зохион байгуулах,

    ·  Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг ард иргэд олон нийтэд сурталчлан танилцуулах,

    ·  Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг олон улсын хөгжлийн болон банк, санхүүгийн байгууллагуудтай нягт уялдуулах, тэдний дэмжлэг туслалцааг авах,

    ·  Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын эхний үе шатанд хэрэгжүүлэх зорилтуудыг дунд хугацааны хөгжлийн бодлого, ирэх 2017 оны үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусгах зэрэг ажлыг дэс дараалалтайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

    Энэхүү хөгжлийн үзэл баримтлалыг УИХ-д суудалтай улс төрийн намуудын ойлголцол, хамтын ажиллагааны үр дүнд батлан гаргасан, нөгөө талаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдах дараа дараагийн Засгийн газрын дунд хугацааны хөгжлийн бодлого буюу үйл ажиллагааны хөтөлбөр нь энэхүү үзэл баримтлалын зорилтуудтай нийцсэн байх шаардлагыг тусгасан учир цаашид төрийн бодлогын залгамж чанар урьд урьдаас илүүтэй хангагдана гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

    Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулахад УИХ-ын гишүүд, эрдэмтэн, судлаачдаас гадна манай Засгийн газрын холбогдох яамд, агентлагийн мэргэжлийн хүмүүс оролцож, тус тусын салбарын бодлого, хөгжлийн асуудлаар үнэтэй  хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэлээ.

    Монгол Улсын Тогтвортой хөгжлийн Үзэл баримтлалыг боловсруулан гаргахад гар бие оролцсон ажлын хэсгийн нийт гишүүд, хувь нэмрээ оруулсан бүхий л эрдэмтэн, судлаачид, төрийн алба хаагчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

    Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолыг манай УИХ-ын эрхэм гишүүд санал нэгтэйгээр баталсантай адилаар, тогтвортой хөгжлийн зорилтуудыг цаашид  бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд ч  сэтгэл зүтгэлээ, хүчээ нэгтгэн ажиллахыг улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, бизнес эрхлэгчид болон нийт ард иргэддээ хандан уриалаад хүн ард маань эрүүл саруул, эрдэм боловсролтой байж, Монгол Улс улам бүр цэцэглэн хөгжихийн ерөөл дэвшүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    200 СУРГУУЛИЙГ “УХААЛАГ, НОГООН” БОЛГОХОД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХАМТРАН АЖИЛЛАНА

    2026-08-21 14:23:00

    Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав

    2026-08-20 14:12:00

    Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ

    2026-08-20 13:48:00

    Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо

    2026-08-19 17:27:00

    Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

    2026-08-19 14:56:00

    2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

    2026-08-19 14:17:00

    Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

    2026-08-18 11:01:00

    Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна

    2026-08-17 15:25:00

    Шинэ мэдээ

    200 СУРГУУЛИЙГ “УХААЛАГ, НОГООН” БОЛГОХОД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХАМТРАН АЖИЛЛАНА
    2026-08-21 14:23:00
    Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
    2026-08-20 14:12:00
    Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
    2026-08-20 13:48:00
    Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо
    2026-08-19 17:27:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    2026-08-19 14:56:00
    2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ
    2026-08-19 14:17:00
    Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
    2026-08-18 11:01:00
    Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    2026-08-17 15:25:00
    “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    2026-08-17 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!