Эмнэлгийн лабораториудыг итгэмжлүүлэхэд бэлтгэх зорилгоор Монголын эрүүл мэндийн лабораторийн ажилчдын холбоо, Сисмекс корпараци хамтран 2 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Сисмекс корпарацийн урилгаар Японы Итгэмжлэлийн Байгууллагын үнэлгээний мэргэжилтэнМасако Когучи, Сузаки нар ISO 15189:2012 “Эрүүл мэндийн лаборатори-Чанар ба чадавхид тавих шаардлага” стандартын сургалтыг 2016 оны 04 сарын 07-08-ны өдрүүдэд хот, хөдөөгийн эмнэлгийн лабораторийн 100 гаруй эмч, чанарын менежер нарт зохион байгууллаа.
Уг сургалтаар чанарын болон техникийн шаардлагуудыг танилцуулж, Японы эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийг хэрэгжүүлж буй туршлагаас хуваалцав.