MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ц.Шаравдорж: Улсын нөөцөд байгаа гэх 10 жил болсон үрээр тариа тариад ургац авах уу

    Ц.Шаравдорж: Улсын нөөцөд байгаа гэх 10 жил болсон үрээр тариа тариад ургац авах уу

    2016-04-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    2016.04.08

    МХЕГ-ын Даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар өнөөдөр улсын хэмжээнд тариалах үр тариа, төмс, хүнсний ногооны үр болон хүнсний буудайн хадгалалт, хамгаалалт, нөөц, чанарт хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар хэлэлцлээ.

    МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Өмнөх жилүүдийн Даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр өнөө хүртэл хэрэгжээгүй байна. Хэнд ямар хариуцлага тооцохыг тодорхой болгож, шийдье. Хаврын тариалалт эхлэх гэж байхад өнөөх л үрийн буудай нь хүрэлцэхгүй, тарих үрийнх нь багагүй хувь нь стандартын шаардлага хангаагүй, ариутгагдаагүй, өвчилсөн гэх асуудал яриад сууж болохгүй. Тэрчлэн улсын нөөцөд байгаа  гэх 10 жил болсон үрээр тариа тариад ургац авах уу. Энэ бүхний учир шалтгааныг тодорхой гаргаж, хариуцлагыг нь хатуухан тооцьё. Ярилцсан асуудалд Засгийн газар, ХХААЯ холбогдох байгууллагуудад ямар  түвшний асуудалд онцгойлон анхаармаар байгааг хэлмээр байна. 2014, 2015 онд ямар асуудал ярьж байсан яг л тэр хэвээр байх юм. Ирэх  жил өнөөдрийнх шиг  асуудлыг дахин ярьж, шийдээгүй гээд суухгүй шүү. Хэдхэн хоногийн дараа хаврын тариалалт эхлэх гэж байхад ийм хариуцлагагүй байж болохгүй. Бэлтгэл ажил сайн байж, арвин ургац авна. Энэ бүхний цаана ард түмэн эрүүл хүнсээр хангагдах ёстой гэдэг дээр л бүх тал нэгдсэн байр суурьтай ажилламаар байна” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

    Тиймээс энэ асуудалд МХЕГ–ын Даргын зөвлөл дахин хуралдаж, уг хурлаас гарах шийдвэрийг нягталж, тодорхой болгохоор боллоо. Даргын зөвлөлийн хуралд МХЕГ-ын Удирдах зөвлөлийн гишүүдээс гадна ТЭДСан, ОБЕГ-ын улсын нөөцийн холбогдох албан тушаалтнууд оролцсон хэдий ч ХХААЯ-ны асуудал хариуцсан удирдах албан тушаалтнууд нь хүрэлцэн ирсэнгүй.

    Энэхүү хяналт шалгалтад Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг, ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Булган аймаг дахь таван салбар, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа улсын нөөцийн Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хэнтий, Увс аймаг дахь есөн салбар, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 210 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хамруулсан юм.

    Улсын хэмжээнд эхний шинжилгээгээр 2016 онд хадгалсан үр тарианы 74 хувийг шинжилгээнд хамруулахад 73,0 хувь нь стандартын шаардлага хангаж, 27,0 хувь нь цэвэршилт болон хог ургамал, соёололтын үзүүлэлтээр шаардлага хангаагүй байна.  Мөн 3.0 мянган тонн төмсний үрийг шинжилгээнд хамруулахад 75 хувь нь стандартын шаардлага хангаж, 25 хувь нь шаардлага хангасангүй. Хүнсний ногооны 24,6 тонн үрийг шинжилгээнд хамруулахад 76 хувь нь стандартад тэнцэж, 24 хувь нь тэнцээгүй дүн гарчээ.

    Энэ жилийн хувьд 322.9 мянган га-д үр тариа тариалахаас 301.5 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д арвай, хошуу будаа, 13.6 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо,16.3 мянган га-д малын тэжээл, 25.3 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөжээ. Гэвч улсын хэмжээнд бэлтгэсэн нийт уриншийн 301.5 мянган га талбайд улаанбуудай тариалахад 48,0 мянган тонн үр шаардлагатай байна. 2016 оны хаврын тариалалтанд зориулж, аж ахуйн нэгж байгууллага, иргэд, ОБЕГ-ын харьяа улсын үрийн нөөц, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайн нийт дүн 32.8 мянган тонн байгаа аж. Өөрөөр хэлбэл, хаврын тариалалтанд 16.0-18.0 мянган тонн үр дутагдаж байгаа юм.

    МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газраас тариалан эрхлэгч аж ахуй нэгж байгууллага, иргэдэд тариалахаар нөөцөлсөн үрээ тарихын өмнө цэвэрлэж, сортлож, салхилуулан нарлуулах, зөвшөөрөгдсөн бодисоор ариутгал хийж, стандартын шаардлага хангасан үрээр тариалах шаардлагатай байгааг онцгойлон анхаарууллаа. Учир нь сүүлийн жилүүдэд буудайн өвчлөлт 3-5 хувь хүрч, тоост болон хатуу харууны тархалт, ургамлын өвчин үрийн хар хөгц альтернориоз, гельминтоспориоз хор хөнөөл нэмэгдэж байгаа тул 2016 онд  ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох зөвшөөрөгдсөн үр ариутгалын бодисоор ариутгахыг нийт тариаланчдад зөвлөж байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албанаас мэдээлж байна. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгах зөвлөмж

    2020-09-17 06:44:24

    Сургууль, цэцэрлэгийн агаар дахь цацраг идэвхт радон хийн хэмжээнд тандалт судалгаа хийлээ

    2020-09-17 04:25:21

    Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завдав

    2020-09-16 08:44:15

    Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

    2020-09-16 06:34:46

    Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

    2020-09-15 09:25:36

    Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

    2020-09-15 09:24:42

    Төрийн байгууллагуудын хамтарсан цацрагийн ослын дадлага, сургуулилт зохион байгуулагдлаа

    2020-09-15 03:03:10

    “Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

    2020-09-15 03:02:04

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!