MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “МОНГОЛ-ХЯТАДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА, “ШИВЭЭ-ЭНЕРЖИ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ” БОЛЛОО

    “МОНГОЛ-ХЯТАДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА, “ШИВЭЭ-ЭНЕРЖИ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ” БОЛЛОО

    2016-04-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

      Монгол Улс эрчим хүчний импортлогч биш экспортлогч болоход ойрхон боллоо. Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газраас энэ чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр  шийдвэрлэсний нэг нь “Шивээ Энержи” төсөл юм.

    “Шивээ Энержи” төсөл амжилттай хэрэгжиж эхэлснээр Оюутолгойгоос бараг хоёр дахин их буюу нийтдээ 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад орж ирнэ гэж өнгөрсөн Лхагва гаригт “Шангри-Ла” зочид буудалд болсон “Монгол-Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа, “Шивээ-Энержи” төслийн ТЭЗҮ-ийг зөвлөлдөх уулзалт”-ын үеэр мэдээллээ.  Төслийн хүрээнд9240 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэх чадалтай цахилгаан станц, 2800 МВт-ын салхин цахилгаан станц, 1200 МВт-ын нарны цахилгаан станц баригдахаас гадна нийтдээ 1300 километр урттай 10.000 МВт-ын +800 кв-ын өндөр чадлын цахилгаан дамжуулах агаарын шугам тавигдаж, жилдээ 34 сая тонн нүүрс олборлох уурхай ашиглалтад орох юм. Ингэснээр Шивээ-Овоогийн нүүрсийг түүхийгээр нь биш нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон экспортолох боломж бүрдэх юм. Шивээ-Овоогийн нүүрсний орд нь нийт 29500 га талбайг хамардаг бөгөөд нийт 2708.7 сая тонн нүүрсний нөөцтэй,  гурван үндсэн хэсгээс бүрддэг. Энэ ордыг түшиглэн “Шивээ-Энержи” төслийг хэрэгжүүлснээр нийтдээ 3500 хүн тогтмол ажлын байртай болох юм. Мөн төслийг гүйцэтгэх явцад 20 мянган хүн ажлын байраар хангагдана.

    Төслийг Монголын талаас эрчим хүчний экспортын “Шивээ Энержи” цогцолбор төслийн нэгж, БНХАУ-ын талаас Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпораци буюу “State Grid” групп компани хариуцан ажиллаж байна.

    Зөвлөлдөх уулзалтад оролцогчид Монголын зүгээс  бизнес эрхлэх зөвшөөрлийг нь цаг алдалгүй шийдвэрлэх, төр засгийн байгууллагын уялдаа холбоогоо сайжруулж, дунд, доод шатандаа хүнд суртлаа багасгавал төсөл амжилттай хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Хөрөнгө оруулагчдын  зүгээс өмнө нь хийсэн геологийн газрын шинжилгээ, судалгааны зүйлстэй дэлгэрэнгүй танилцах шаардлагатай байгаа аж. Салбарын яам болон холбогдох агентлагууд нь хөрөнгө оруулагчдын хүсэлтийг хангах талаас нь анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг ч эдийн засагчид хэлж байв. Хэрэв Монголын талаас төслийг хэрэгжүүлэх ажил тулгарч буй асуудлыг нь цаг алдалгүй шийдээд өгвөл бүтээн байгуулалт нь 2017 оноос буюу ирэх жилээс эхэлнэ.  Цахилгаан станцын бүтээн байгуулалт дөрвөн жил үргэлжлэх бөгөөд, 2020 он гэхэд ашиглалтад орж чадвал Хятадаас өндөр үнэтэй эрчим хүч импортолж авах биш, эрчим хүчээ хятадуудад өндөр үнээр экспортлох үүд хаалга нээгдэх юм. 

    “Монгол-Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа, “Шивээ-Энержи” төслийн ТЭЗҮ-ийг зөвлөлдөх уулзалт”-д Эрчим хүчний сайд Д.Зоригт болон БНХАУ-ын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпорацийн удирдлагууд оролцож үг хэллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!