MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконгт хийсэн айлчлалаа дүгнэж ярилцлага өглөө

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконгт хийсэн айлчлалаа дүгнэж ярилцлага өглөө

    Мэдээ 2016-04-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт  хийсэн айлчлалаа дүгнэж, ярилцлага өглөө.

    -Энэ айлчлалын гол зорилго “Credit Suisse” банкнаас  зохион байгуулдаг Азийн хөрөнгө оруулагчдын 19 дэх чуулга уулзалтад оролцох байлаа. Чуулга уулзалтад Япон, Малайз, Шриланк зэрэг улсын Ерөнхий сайд, улс төрийн зүтгэлтнүүд гол илтгэгчээр оролцож, тухайн улсын эдийн засгийн бодлогын талаар тайлбарлаж байсан.

    Азийн хөрөнгө оруулагчдын 19 дэх чуулга уулзалтад 600-аад төлөөлөгч оролцлоо. Зарим хуралдаанд төлөөлөгчид нь багталцахгүй, танхимын гаднах телевизээр үзэж байсан. Нэлээн сонирхол татсан чуулган боллоо. Бид энэ арга хэмжээнд оролцож, улс орныхоо эдийн засаг, мөнгө санхүүгийн байдал, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар сүүлийн үеийн  мэдээллүүдийг өгч, хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөх боломж гарлаа.

    Чуулга уулзалтад оролцож, илтгэл тавьснаас гадна ажлын олон уулзалт хийлээ. Азийн дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтын шинэ банкны анхны ерөнхийлөгчтэй уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцсон. Шинэ байгууллагын хувьд хэрэгжүүлэхэд бэлэн ТЭЗҮ-тэй том төсөлд орох боломжтой гэдгээ илэрхийллээ. Бид төмөр замын төслүүдээ сайн танилцуулсан. Энэ чиглэлээр хоёр тал үргэлжлүүлэн ажиллаж, богино хугацаанд шийдвэр гаргахаар тохиролцож чадлаа. Хонконгийн Худалдааны хөгжлийн зөвлөл дэлхийд алдаршсан 30 орчим үзэсгэлэн, яармагийг Хонгконгт зохион байгуулдаг. Монголын үзэсгэлэн яармаг зохион байгуулах, оролцох талаар ярилцсан. Эхний ээилжинд, энэ оны наймдугаар сард болдог хүнсний салбарын олон улсын худалдаанд манай улсын органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг оролцохыг урьсан. Манай үндэсний үйлдвэрлэгчид, органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцох хэрэгтэй. Үзэсгэлэн худалдаанаас маш олон худалдан авагч болон хөрөнгө оруулагчдыг олдог гэж ярьж байна. Нэгдүгээр сард тодорхой том төслүүдийг танилцуулдаг арга хэмжээ болдог. Зөвлөлийнхний ярьж байгаагаар энд оролцсон төсөл болгон хөрөнгө оруулагч олж чаддаг гэж байна. Манайхан энэ арга хэмжээнд их ач холбогдол өгч оролцох хэрэгтэй. Үр дүнтэй байх аваас Засаг дэмжээд Монголын үзэсгэлэн худалдааг Хонг Конгт зохион байгуулах боломж байна гэж харагдлаа.

    “Эрдэнэс Монгол” компанийг Сингапурын темасек маягийн шинэ загвар луу оруулж, иргэдээ хувьцаагаар дамжуулан байгалийн баялгийн эзэн болгох, түүгээр дамжуулж баялгийн сангаа байгуулах нь Засгийн газрын бодлогын бас нэг чухал хэсэг. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол”-д хөрөнгө оруулах, хамтарч ажиллах, темасек маягийн шинэ бүтэц байгуулахад туслалцаа үзүүлэх чадвар бүхий хэд хэдэн хөрөнгө оруулагчидтай уулзалт хийлээ. “Нобел” сангийнхан, Канадын тэтгэврийн сангийнхан нэлээд сонирхож, “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагуудтай үргэлжлүүлэн ажиллая. Эхний ээлжинд Монголын тал Засгийн газраас хараат бус, бизнест чиглэсэн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах тал дээр Засгийн газар анхаарч ажиллаасай гэсэн саналуудыг тэд тавьсан. Энэ хөрөнгө оруулагчид олноор цугласан боломжийг ашиглаад CNN Asia, Bloomberg, “Credit Suisse”-ийн телевизид ярилцлага өглөө. Монгол Улсаа сурталчлах, хөрөнгө оруулалтын нөхцөлөө танилцуулах ёстой.

    Энэ оны зургадугаар сард УИХ-ын сонгууль болно. Гэсэн ч бид бага улстөржиж эдийн засгаа, улс орноо, хөрөнгө оруулалтаа бодож ажиллах учиртай. Оюутолгойд нэг тэрбумын хөрөнгө оруулалт ирэх таван сараас эхлээд явна.

    Хамгийн гол уулзалтуудын нэг нь Хонг Конгийн Ерөнхий Захирагч Лян Жөн-Интэй хийсэн уулзалт байлаа. Хөрөнгө оруулагчид, бизнесийнхнийг Монголд татах, ялангуяа, сүүлийн үед түүний санаачилж байгаа инноваци, технологийн салбарын үйл ажиллагаануудыг манайд хандуулах талаар санал солилцлоо. Хонконгийн тал давхар татварын гэрээний асуудлыг тавьсан. Манай үйлчилгээний салбар, бизнест Хонгконгийн хөрөнгө оруулалт нэмэгдэх юм бол энэ тал дээр хэлэлцээрээ үргэлжлүүлж болно гэсэн байр сууриа илэрхийллээ.

    Айлчлалын зорилго биеллээ. Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсон хэвээр байна. Монгол Улс бизнест буцаж ирлээ. Манай улс хөрөнгө оруулагчдад нээлттэй гэсэн мессежээ хүргэж чадлаа гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    200 СУРГУУЛИЙГ “УХААЛАГ, НОГООН” БОЛГОХОД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХАМТРАН АЖИЛЛАНА

    2026-08-21 14:23:00

    Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав

    2026-08-20 14:12:00

    Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ

    2026-08-20 13:48:00

    Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо

    2026-08-19 17:27:00

    Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

    2026-08-19 14:56:00

    2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

    2026-08-19 14:17:00

    Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

    2026-08-18 11:01:00

    Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна

    2026-08-17 15:25:00

    Шинэ мэдээ

    200 СУРГУУЛИЙГ “УХААЛАГ, НОГООН” БОЛГОХОД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХАМТРАН АЖИЛЛАНА
    2026-08-21 14:23:00
    Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
    2026-08-20 14:12:00
    Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
    2026-08-20 13:48:00
    Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо
    2026-08-19 17:27:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
    2026-08-19 14:56:00
    2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ
    2026-08-19 14:17:00
    Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
    2026-08-18 11:01:00
    Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    2026-08-17 15:25:00
    “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    2026-08-17 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!