БНСУ-ын Джон хотод Солонгосын үндэсний хэмжил зүйн хүрээлэн КRISS-ийн дэргэдэх Дэлхийнхэмжил зүйнакадеми GMA-аас зохион байгуулж буй “Химийн хэмжил зүй” сэдэвт сургалт болсон. Энэхүү сургалтанд Хэмжил зүйн бодлого, эталоны газрын Физик-химийн хэмжлийн лабораторийн мэргэжилтэн Х.Отгонбазаррагчаа ХБНГУ-ын Физик-техникийн хүрээлэн (PTB)-ийн Медиа төслийн санхүүжилтээр хамрагдсан юм. Олон улсын түвшинд химийн хэмжил зүйн хяналтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар судлах, өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилгоор 2016 оны 3 дугаар сарын 18-аас 4 дүгээр сарын 2 хүртэл 14 хоног томилолтоор ажилласан байна.
СургалтандИндонез, Папуа Шинэ Гвиней, Камбож, Колумб, Хятад, Мьянмар, Саудын Араб, Өмнөд Африк, Зимбабве, Солонгос, Монгол, Малайз, Шри Ланка зэрэг 13 улс орны үндэсний хэмжил зүйн хүрээлэн болон хувийн хэвшлийн байгууллагын 16 химийн хэмжилзүйн мэргэжилтнүүд хамрагдаж мэдлэг чадвар, туршлага солилцон ажиллажээ.