2016.04.08
“Итгэмжлэгдсэн хэмжил зүйн лабораториудын хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангуулах нь” сэдэвт танхимын болон цахим сургалт өнөөдөр боллоо. МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас зохион байгуулж байгаа уг сургалтад аймаг, нийслэлийн МХГ-ын хэмжил зүйн хяналтын 23 улсын байцаагч, итгэмжлэгдсэн хэмжил зүйн 19 лабораторийн 25 ажилтан, нийт 48 албан тушаалтан оролцож, энэ чиглэлийн мэдлэгээ өргөжүүлэв.
Тэд итгэмжлэгдсэн хэмжил зүйн лабораторийн эрхлэгч, шалгалт тохируулгын ажилтанд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, байгууллагын дотоод хяналтын тогтолцоог төлөвшүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, эрсдэлийн үнэлгээний талаар зөвлөмж, зөвлөгөө өгч, харилцан туршлага судалж, санал солилцлоо.
Сургалтаар МЧХ-ны ерөнхийлөгч доктор Т.Сосорбарам “Стандарт, чанарын баталгаажуулалтын талаар дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлэх”, СХЗГ-ын Итгэмжлэлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Оюунчимэг “Монгол Улсын итгэмжлэлийн тогтолцоо”, Сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага”, Монголын зам тээвэр, барилга хот байгуулалт, дэд бүтцийн салбарын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ц.Шагжав “Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн үр дүнг хэрэглэгчийн сэтгэл ханамжийн хангалттай түвшинд хүргэх, МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн доктор Д.Түмэндэмбэрэл “Итгэмжлэгдсэн хэмжил зүйн лабораторийн эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудсыг мэдээллийн санд бүртгэх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, МХЕГ-ын хэмжил зүйн улсын байцаагч О.Ганбаяр 5.28.2 кодтой “Хэмжил зүйн лабораторийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас” сэдвээр мэдээлэл хийлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.