2016 оны 4-р сарын 7-нд БНСУ-ын Стандартчиллын Нийгэмлэгийн дарга Жун Ми Сун болон холбогдох албаны 17 хүн Стандартчилал, хэмжил зүйн газартай танилцан уулзалт хийлээ. БНСУ-ын Стандартчиллын Нийгэмлэг /KSA/ нь 1962 онд үүсгэн байгуулагдсан ба стандарт болон баталгаажуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус газрын албаны хүмүүс Монгол улсын бизнесийн орчинг судлах, гадаад орны стандартчилал, баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрхэн явуулдаг талаар судалж байгаа ажээ. Уулзалын үеэр СХЗГ-ын зүгээс “Монгол улсын үндэсний стандартчиллын тогтолцоо”, “Монголын аж үйлдвэрийн байгууллагуудтай СХЗГ нь стандартчилал болоод чанарын үйл ажиллагаагаар хэрхэн холбогдох вэ?” гэсэн илтгэлүүд тавьж, цаашид хамтарч ажиллах талаар санал солилцлоо.