Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж, гэрчилгээг олгох,
сунгах шийдвэрийг гаргалаа
Стандартчилал, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2016 оны 3 дүгээр сарын 31-ний өдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон удирдлагын тогтолцоонд явуулсантохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг “Мон энержи консалт ХХК”-д 2 жилээр шинээр олгох, “Милко” ХХК-д олгосон гэрчилгээг 2 жилээр сунгах, мөн 5 байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээнд тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах шийдвэрийг гаргалаа:
№ |
Аж ахуй нэгжийн нэр |
Баталгаажуулалтын объектын нэр |
Шийдвэрлэсэн нь: |
1 |
Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн байгууллагад гэрчилгээг олгох, сунгах |
||
1.1 |
“Мон энержи консалт” ХХК |
Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлсэн байдалд анхдагч аудитявуулсан тухай |
Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 2 жилээр олгох |
1.2 |
“Милко” ХХК |
Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлсэн байдалд давтан аудитявуулсан тухай |
Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 2 жилээр сунгах |
2 |
Тохирлын гэрчилгээ шинээр олгох, сунгах |
||
2.1 |
“Багануур цахилгаан механикийн үйлдвэр” |
· Трансформаторын дэд өртөө /25-2500кВа чадалтай, 10кВ хүчдэлтэй/ |
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах |
2.2 |
“Мөнхжин Од” ХХК |
· Цагаан архи /2 нэрийн/ |
Тохирлын гэрчилгээг 1 жилээр сунгах |
2.3 |
“Автобус-5” ХХК |
· Нийтийн тээврийн үйлчилгээ |
Тохирлын гэрчилгээг 2 жилээр сунгах |
2.4 |
“Витсамо” ХХК |
· Ундаа, жүүс /5 нэрийн 26 төрөл/ |
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах |
2.5 |
“Витсамо фрут” ХХК |
· Ундны сүү /2 нэрийн 5 төрөл/ |
Тохирлын гэрчилгээг 1 жилээр олгох |
Баталгаажуулалтын газар