Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Стандартчилал, хэмжил зүйн газрын ахмад ажилтан Баясахын Цэвээн, Бэгзийн Норжинсүрэн болон Агентлагийн ахлах мэргэжилтэн Дамбын Тунгалаг нарт төр түмнийхээ төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг үнэлж Алтангадас одонгоор шагналаа.
Шагналыг 2016 оны 3-р сарын 23-нд Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр гардуулж баяр хүргэсэн юм. Төр засгаар ажил хөдөлмөрөө үнэлүүлж Алтангадас одонгоор энгэрээ мялаасан ахмад ажилтан Б.Цэвээн, Б.Норжинсүрэн, ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг нартаа баяр хүргэж, ажил амьдралд нь өндөр амжилт хүсье.