2016.03.29
МХЕГ, ХАХНХЯ, НДЕГ зэрэг газрууд хамтран “Нийгмийн халамж, даатгал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын орлого, зарлагын бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийх аргачлал” сэдэвт сургалтыг нийслэл, орон нутгийн нийгмийн хамгааллын хяналтын байцаагчдыг хамруулан зохион байгуулж байна.
Сургалтанд оролцогсод нийгмийн халамж, даатгал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын орлого, зарлагын бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийхэд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар судлаж, харилцан туршлага солилцох, чадавхийг сайжруулах зэргээр дадлага ажил хийж байгаа юм.
Сургалт гурван өдөр үргэлжилнэ.