MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЭРДЭНЭТИЙН ДЦС –ЫН ӨРГӨТГӨЛИЙГ ЖИЛИЙН ДОТОР БАРЬЖ ДУУСГАНА

    ЭРДЭНЭТИЙН ДЦС –ЫН ӨРГӨТГӨЛИЙГ ЖИЛИЙН ДОТОР БАРЬЖ ДУУСГАНА

    2016-03-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа их бүтээн байгуулалтын нэгэн хэсэг болох Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцын үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 МВт-ын турбогенератороор өргөтгөх ажлын нээлт, шавь тавих ёслол өнгөрсөн баасан гаригт боллоо.

    Тэртээх 1983 онд анх БНМАУ, ЗХУ-ын засгийн газар хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу Эрдэнэтийн ДЦС–ыг барьж байгуулахаар шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж 1987 оны есдүгээр сард анхны зуух, турбин ашиглалтанд орсноос хойш 30 шахам жилийн дараа ийнхүү өргөтгөхөөр болж байна.

    Өргөтгөлийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах хөрөнгийг БНЧех Улсын Засгийн газар шийдвэрлэж, ТЭЗҮ-г тус улсын Грандера компани боловсруулж, хүлээлгэн өгчээ.

    БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын хөгжлийн банкны санхүүжилт, Чингис бондын хөрөнгө оруулалтаар нийтдээ 53 сая ам.долларын зардлаар босох энэ өргөтгөл ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн хүчин чадал 50 МВт-аар нэмэгдэж ойрын 15 жилийн хугацаанд Эрдэнэт хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаад зогсохгүй төвийн бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгийн эрчим хүчний систем сайжирч, тухайн бүс нутгуудад шинээр барилга байгууламж барих, бусад дэд бүтцийн төслүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэх юм.

    Өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэхээр БНХАУ-ын “Хунан Индустрал Экуйпмент Инстолэйшн” ХХК шалгарчээ. Урьд нь 2014 онд ДЦС-3 ТӨХК-ийг 50 МВт-аар өргөтгөх төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, чанарын өндөр түвшинд хүлээлгэж өгсөн энэ компани одоо нэг жилийн дотор Эрдэнэтийн ДЦС –ийн хүчин чадлыг СС-50 МВт-ын турбогенератороор өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэхээр ажлаа эхлүүлж байна.

    Өргөтгөлийн ажлын нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, БНХАУ-ын “Хунан Индустрал Экуйпмент Инстолэйшн” ХХК-ийн намын орлогч дарга Фү Жианг Хуа, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Дангаасүрэн, Сангийн яамны газрын дарга бөгөөд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Шинэбаатар, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч С.Бассайхан нарын зэрэг албаны хүмүүс оролцож үг хэлж, баяр хүргэлээ.

    УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “Засгийн газраас эрчим хүчний салбарт улсын төсөв, Хөгжлийн банкны санхүүжилтээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр системийн суурилагдсан хүчин чадлыг цахилгаанд 173 МВт-аар, дулаанд 460 МВт-аар нэмэгдүүлж, шинээр 32 км дулааны шугам, 1064 км цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад оруулж хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар найдвартай ханган, 2015-2016 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давж чадлаа. Эрчим хүчний салбар 2016 оныг “Хүртээмжтэй эрчим хүчний жил” болгон зарлаж, эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр том чадлын цахилгаан станцууд барих ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд Эрдэнэтийн ДЦС-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн угсралтын ажлыг өнөөдөр эхлүүлж байна” гэлээ.

    Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Дангаасүрэн хэлэхдээ “Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Эрдэнэт хотод боловсруулах чиглэлийн жижиг дунд 59 үйлдвэр шинээр ашиглалтад оржээ. Цаашид аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зэс боловсруулах болон төмөрлөгийн үйлдвэрүүд, , “Эко”, “Өнөр”, “Залуус”, “Элит” гэх мэт хэд хэдэн хорооллыг шинээр барихад цахилгаан, дулааны эрчим хүчний эх үүсвэрээр найдвартай хангахад энэ өргөтгөл нь чухал ач холбогдолтой учраас цаг үеэ олсон том бүтээн байгуулалт болж байна” гэв.

    “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Ганбаатар хэлэхдээ “Манай станцын хамт олны олон жилийн хүсэл мөрөөдлийн биелэл, инженер техникийн ажилтнуудын маань судалгаа шинжилгээний нөр их ажлын үр дүн, удирдах байгууллагууд, түүнийг удирдаж байсан үе үеийн сайд, дэд сайд удирдах ажилтны сэтгэл зүтгэлээр бүтсэн үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 МВт-ын турбогенератороор өргөтгөх бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхлэж байгаад туйлын баяртай байна. Энэ бол миний хувьд сүүлийн 20 жил ярьж хөөцөлдөж явсан ажил юм шүү” гэв.

    Дашрамд дурдахад сүүлийн 30 шахам жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн чухал  үйлдвэрлэлийн бүсийг болон аж үйлдвэрийн томоохон хотыг цахилгаан, дулааны эрчим хүчээр найдвартай ханган Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилтэнд оруулсан хувь нэмрээрээ “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК нь МХАҮТ-ийн “ТОП аж ахуйн нэгж”-ээр 11 удаа шалгарч, 2015 оны Эрчим хүчний салбарын тэргүүний байгууллага, төрийн өмчийн эзэмшлийн гэрээний үүргээр улсдаа тэргүүний компани болж, үйл ажиллагаа нь тогтворшсон бүтээлч хамт олон болж чаджээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!