MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭЛХЭЭ ХОЛБОО” ОЛОН УЛСЫН II УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

    “ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭЛХЭЭ ХОЛБОО” ОЛОН УЛСЫН II УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

    2016-03-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Зүүн хойд Азийн орнуудын шинжээчдиийн түвшний “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт II уулзалт 2016 оны гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо болж байна.

    Монгол Улсын Гадаад хэргийн яам, Эрчим хүчний яамны ивээл дор Стратегийн судалгааны хүрээлэн, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгээс  хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн уулзалтыг нээж Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар үг хэллээ.

    Тэд хэлсэн үгэндээ “Эрчим хүчний хангамж, аюулгүй байдлын асуудал нь хөгжил дэвшил, улс орны хэтийн бодлого  төлөвлөлтөд үндсэн үүрэг гүйцэтгэгч тулгуур хүчин зүйлийн нэг юм. Зүүн хойд Ази нь газрын тос, байгалийн хий, нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй бүс нутгийн нэг бөгөөд эрчим хүч экспортлогч болон хэрэглээгээрээ тэргүүлэгч орнууд энэ бүс нутагт оршиж байна. Бүсийн хүрээнд эрчим хүчний нягт хамтын ажиллагаа, бодлогын нэгдмэл байдлыг сайжруулах нь тус бүсийн бүх орнуудад олон талын үр ашигт байдлыг бий болгох явдал юм. Зүүн хойд Азийн орнуудад хил дамнасан эрчим хүчний хамтын ажиллгааг хөгжүүлснээр бүсийн хэмжээнд эрчим хүчний системийн тогтвортой байдал, үр ашгийг сайжруулах бөгөөд оролцогч орнуудын эдийн засгийн хөгжлийн үндсэн тулгуур хүчин зүйл болох дотоодын эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай хангамжийг сайжруулж бүс нутгийн орнуудын нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд оршино” гэж онцлон тэмдэглэлээ.

    Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудтай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагыг (Ulaanbaatar Dialogue on Northeast Asian Security) 2013 онд анх дэвшүүлсэн. Энэ санаачилгын хүрээнд Монгол Улс 2014, 2015 онд “Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”, “Зүүн хойд Азийн орнуудын хотын дарга нарын Форум”, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, судлаачдын түвшний “Зүүн хойд Азийн Эрчим хүчний хэлхээ холбоо” уулзалтуудыг амжилттай зохион байгуулсан билээ.

    Монгол Улсын Гадаад хэргийн яам, Эрчим хүчний яамны ивээл дор Стратегийн судалгааны хүрээлэн, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн хамтран зохион байгуулсан “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” анхдугаар уулзалтаас гаргасан “Улаанбаатарын тунхаглал” баримт бичигт уг уулзалтыг жил бүр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирсон. Энэ дагуу ээлжит уулзалт 2016 оны гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

    Энэ удаагийн уулзалтын зорилго нь  Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний судалгаа шинжилгээний хүрээлэн, эрдэмтэн судлаачид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж хамтын ажиллагааг хөгжүүлээ бүсийн хэмжээнд эрчим хүчний хамтын ажиллагаа, хил дамнасан эрчим хүчний хэлхээ холбоог хөгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулахад чиглэгдэнэ.

    Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд тулгамдаад буй асуудлыг тодорхойлон улс орнууд өөр өөрийн боломж давуу талыг ашиглан хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар санал солилцож харилцан туршлагаа хуваалцах юм.

    Уулзалтын хүрээндбүс нутгийн эрчим хүчний нөхцөл байдлын ирээдүйн зураглалыг гаргах “2040 он хүртэлх Зүүн хойд Азийн эрчим хүчний хэтийн төлөв” (Northeast Asian Energy Outlook beyond 2040) хамтарсан судалгааны товхимлыг гаргахаар төлөвлөж байна. 

    Уулзалтад Монгол Улс, БНХАУ, БНСУ, БНАСАУ, ОХУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний судалгааны хүрээлэн, мөн олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, эрдэмтэд судлаачид, гадаад, дотоодын хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!