MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ерөнхий сайд салбар салбарын төлөөлөл шилдэг 21 эмэгтэйд баяр хүргэлээ

    Ерөнхий сайд салбар салбарын төлөөлөл шилдэг 21 эмэгтэйд баяр хүргэлээ

    Мэдээ 2016-03-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Манай улсын дээд боловсрол эзэмшигчдийн 56,8, магистр, докторын зэрэг эзэмшигчдийн 60,7, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдын 44,4, боловсролын салбарын нийт ажиллагсдын 79,3, эрүүл мэндийн салбарын 87,1, нийт малчдын 46,8, уул уурхайн салбарт ажиллагсдын 10,4, төрийн захиргааны байгууллагад ажиллагчдын 57,6,төрийн нийт албан хаагчдын 44, манай улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцогсдын 2,9, Монгол улсаас хилийн чанадад суугаа дипломатчдын 12, хууль тогтоох дээд байгууллага УИХ-д 14,4, Монголын нийт ажиллах хүчний 52,4 хувь нь эмэгтэйчүүд байгаа ньэмэгтэйчүүд нийгмийн амьдралын бүх салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг илэрхийлж байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг салбар салбарын олон мянган эмэгтэйчүүдийг төлөөлөн, эрхэлсэн ажил үйлсээрээ манлайлагч 21 эмэгтэйг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзан Монгол Улсын Засгийн газрын өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, баярын мэнд хүргэлээ. Мөн “Энд хүрэлцэн ирээгүй ч улс эх орныхоо хөгжлийн төлөө, гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхан амьдралын төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, сэтгэл зүрх, эрч хүчээ зориулж байдаг Эрхэм хүндэтээжүүд, элбэрэлт буурай эмээ нар, Монголын мянга мянган эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүддээ та бүхнээр уламжлан халуун  мэнд хүргэж байна” гэж Ерөнхий сайд хэллээ.

    Монголын түүхэнд  тод мөрөө үлдээж өрх гэр, төрт ёс, нийгмийн үнэт зүйлд цэгнэшгүй их хувь нэмэр оруулсан домогт Алунгуа, Өүлэн эх, Бөртэ хатан, Есүй, Есүгэн, Хулан хатан, Дөргөнө, Сорхогтани Бэхи,  Агул хаймш хатан, Мандухай сэцэн, Ану хатан, Тайхал хатан нарын нэрийг Төрийн ёслол хүндэтгэлийн Танхимд бид энэ өдөр дуурсах ёстой. Төрийн хэрэг эрхлэхэд ухаант хатдын үгийг анхаарч, хүндэтгэн сонсох уламжлал эртнээс тогтсон төдийгүй улс орны чухал шийдвэр гаргах үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо ихээхэн нөлөөтэй байж ирснийг манай улсын баялаг түүх өгүүлдэг гэж Ерөнхий сайд хэллээ.

    Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 3 дугаар сарын 8-ны өдөр тэмдэглэх санаачилга гарснаас хойш 106 дахь жилдээ дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж ирлээ. 

    Монгол Улсын төрөөс эмэгтэйчүүдийн эрхийг хангах, тэднийг хөгжүүлэх асуудлаар тодорхой ажлуудыг хийж ирсэн бөгөөд Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Засгийн газрын дунд хугацааны стратегийг (2013-2016) тус тус батлан хэрэгжүүлж байна. Эдгээр хууль, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилласнаар эмэгтэйчүүдийн төдийгүй, олон мянган охид, хүүхдийн эрх давхар хамгаалагдаж байгаа юм.

    Цаашид ч Засгийн  газраас охид, эмэгтэйчүүдийн эрхийг бүхий л талаар хамгаалан, хангах талаар одоо байгаа болон цаашид ч авч хэрэгжүүлэх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрөө  сайжруулан хэрэгжүүлэх болно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

    Английн анхны эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тетчэр “Үр дүнг нь харъя гэж бодож байгаа бол эмэгтэйчүүдэд даатга” гэсэн үгийг Ерөнхий сайд тэмдэглээд айл өрх, улс орны гэрэл, гэгээ болсон эмэгтэйчүүд, эхчүүддээ хөгжил дэвшил, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

    ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГИЙН БАЯР ХҮРГЭСЭН  ЭМЭГТЭЙЧҮҮД

    1

    А.Дулмаа

     Биологийн хүрээлэнгийн Загас үржүүлгийн Эрдэм шинжилгээний төвийн захирлаар 50 жил ажиллаж байгаа. Шинжлэх ухааны доктор, Академич

    2

    Ч.Батчулуун

    “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн анхны дарга

    3

    З.Цэцэгзул

    “Шинэ үе” сургуулийн 10 дугаар ангийн сурагч, Монгол Оюун Ухааны Академийн тамирчин, Азийн мастер. 2015 оны Дэлхийн аваргын тэмцээнд 30 минутанд 3510 цифр тогтоож дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон бөгөөд 5 медаль хүртсэн нийлбэр дүнгээр Өсвөрийн дэлхийн аваргын 3-рт орсон. 2016 онд Дэлхийн шилдэг 24 тамирчны нэгээр шалгарч 6 дугаар сард Дэлхийн аваргын тэмцээнд орохоор бэлтгэж байна

    4

    С.Батцэцэг

    2015 оны Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний алтан медаль,2015 оны Чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой Алтан медаль

    5

    Л.Алтанцэцэг

    Канад Улсын Кебек хотноо 2015 онд болсон Дэлхийн Мастеруудын Өвлийн II наадмын тэшүүрийн төрөлд 500м, 1000м, зайд уралдаж Алтан медаль хүртсэн./62 настай/

    6

    Д.Хулан

    “Лаймор”/Lhamour/ ХХК-ыг үндэслэгч, гүйцэтгэх захирал. Хонины сүүл болон жамц давс зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, баялаг бүтээгч

    7

    Ц.Гарамжав

    “Монполимет” группын ерөнхий захирал. Дорноговь аймгийн Өргөн суманд 1 сая тн цементийн хүчин чадалтай “Монцемент” үйлдвэрийг бүтээн байгуулахад зөвлөхөөр ажилласан

    8

    Ш.Даваа

    УДБЭЧ-т 30 жил шанз хөгжимчнөөр ажиллаж байна

    9

    Ж.Цэцэгмаа

    Боловсролын салбарт 30 жил ажилласан, Их Засаг Их сургуулийн I проректор, Буриад Улсын гавьяат багш, түүхийн ухааны доктор, профессор. Шинжлэх ухааны 30 гаруй бүтээл бичсэн. Их Засаг лицей, Тэмүүжин цэцэрлэг үүсгэн байгуулсан.

    10

    Т.Нарантуяа

    “Грийн-Элдорадо” ХХК-ийн захирал, “Үндэсний ногоон байгууламжийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн. Байгаль орчны хууль тогтоомж сурталчлах, сургалт явуулах, хөндлөнгийн хяналт, мониторинг хийж төрийн байгууллагатай хамтран ажилладаг. “Монгол улсын хэвтээ, босоо тэнхлэгийн дагуу мод тарих” төслийг санаачлан хэрэгжүүлэгч

    11

    Ч.Номин


    Монгол HD телевизийн гүйцэтгэх захирал, “Авьяаслаг Монголчууд” цэнгээнт нэвтрүүлгийг удирдан зохион байгуулсан

    12

    Г.Ундрал

    Ардчиллын боловсрол /DEMO/ төвийн тэргүүн, Иргэний нийгмийн байгууллагуудын нэгдсэн сулжээ, Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ, Нийгмийн хариуцлага ТББ-ын ерөнхий зохицуулагч, Иргэдийн онооны картаар Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд мониторинг хийж хамтран ажилладаг

    13

    Б.Мядагмаа

    Алдарт эхийн II одонт. Улсад 35 жил ажилласан. “Ур ундрах” монгол үндэсний хувцасны үйлдвэрийн эзэн, оёдолчин, баялаг бүтээгч

    14

    Ц.Минжээ

    Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Эрүүл мэндийн сайн дурын ажилтан. 2015 оны шилдэг сайн дурын зүтгэлтэн, жилд 1.600 хүн/цаг болон өөрийн зардлаар сайн дурын ажил хийдэг

    15

    Б.Солонго

    Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХКомпанид хүний нөөцийн менежер ажилтай, “Оргил Өөд” клубын гишүүн, бөнөөд тус клубын 200 гаруй гишүүн хамт олноо эрүүл мэнд, спортын болон олон нитийн ажилд 7 хоног бүр удирдан зохион байгуулж, 512 км явган алхсан

    16

    Л.Нандинчимэг

    Клиникийн 1-р амаржих газар 35 жил эх баригч эмчээр ажиллаж байна. 11600 гаруй хүүхэд эх барьсан Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан

    17

    Ч.Жавхлантөгс

    Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэрэг бүртгэгч, Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний залуу алтан медальт

    Цагдаагийн ахмад цолтой, урлаг, спорт, ажлаараа тэргүүний

    18

    Б.Ганчимэг

    Соёлын гавьяат зүтгэлтэн, “Open door” сонины эрхлэгч, нийтлэлч

    19

    Б.Дуламсүрэн

    ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч, 2004 оноос тус байгууллагад ажилласан тэргүүний албан хаагч

    20

    М.Хонгорзул

    БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын БНХАУ, Азийн орнуудыг хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа. Дайчин алдар II, III, Цэргийн хүндэт  медальтай, Эх орны төлөө 2,3 хүндэт тэмдэгтэн, Нийслэлийн тэргүүний ажилтан.

    21

    Р.Оюунцэцэг

    “Аман хуур 2”, “Нэйшнл парк таун”, “Содон хорооллын I ээлж, Буянт-Ухаа 1, 2-1 дүгээр ээлж, Нарны хороолол хотхоны барилгын цахилгааны инженерээр ажилласан бөгөөд одоо Буянт-Ухаа 2-2 дугаар ээлж, Орбит төсөл, Содон хорооллын 2 дугаар ээлж, Аман хуур хорооллын барилга дээр ажиллаж байна 

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2025-07-02 18:59:00

    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

    2025-07-02 18:24:00

    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

    2025-07-02 16:14:00

    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа

    2025-07-02 14:22:00

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо

    2025-07-01 14:06:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа

    2025-07-01 10:55:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай

    2025-06-30 13:38:00

    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана

    2025-06-30 13:00:00

    Шинэ мэдээ

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!