Европын холбооноос Монгол улсад хэрэгжүүлж буй “Монгол улсын чанарын дэд бүтцийн тогтолцоог боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд Английн стандартын байгууллага (BSI)-ын Судалгааны төвийн ахлах ажилтан Давид Серрано 2016 оны 2 дугаар сарын 29-өөс 3 дугаар сарын 4-ний өдрүүдэд Мэдээлэл, лавлагаа сургалтын үндэсний төвд ажиллалаа.
Уг томилолтын зорилго нь Монгол улсын стандартын мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгон мэдээллийн санд хадгалагдаж буй цаасан баримт бичгүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх, хэрэглэгчид чиглэсэн мэдээллийн хүртээмжтэй байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн юм. Уг томилолт нь үндэсний стандартын мэдээллийн www.estandard.gov.mn вэб сайтыг шинэчилж буй үед биднийг шинэ мэдээлэл, арга зүйгээр хангаж, цаашид хамтын ажиллагааны эхийг тавьсан нь цаг үеэ олсон явдал боллоо. Английн стандартын байгууллага (BSI)-ын жишгийн дагуу Мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төвд е-library буюу цахим санд суурилсан иж бүрэн мэдээллийн системийг бий болгосноор одоо байгаа салангид системүүдийг нэгтгэн, цаг хугацаа, зардал хэмнэх, үйл ажиллагааны давхардлыг арилгах зэрэг давуу талууд бий болох юм. Үүний тулд үндэсний мэргэжилтнүүд Давид Серранотай уг төслийн хүрээнд нягт хамтран ажиллахаар тохиролцов.